Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Махатма Гандийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг дуудлагаар худалдах болсон тухай “The Daily Mail” мэдээлжээ. М.Ганди 1890-ээд онд Лондонд сурч байх үедээ худалдан авсан нүдний шил, мөн гужарати хэл дээр бичигдсэн мөргөлийн ном, захидлууд, тусгаар тогтнолын төлөө цус урсгалгүйгээр тэмцэхийн бэлгэдэл болсон ээрүүл зэргийг үнэ хаял цуулахаа “Mullock’s” дуудлага худалдааны газрынхан мэдэгдсэн аж.
1948 оны нэгдүгээр сарын 30-нд М.Ганди Натхурам Годзед буудуулж амиа алдсан. Түүний унасан газрын шороог авч, саванд хийн хадгалсныг мөн дуудлагаар худалдах аж. Энэ сарын 17-нд болох дуудлага худалдаагаар М.Гандийн эд зүйлс 80 мянган фунтийн үнэд хүрнэ хэмээн “Mullock’s”-ын ажилтнууд таамаглаж байна.
Одоогоос гурван жилийн өмнө Америкийн Нью-Йорк хотод дуудлагаар худалдсан М.Гандийн эд зүйлсийг Энэтхэгийн тэрбумтан Вижай Маллья 1.8 сая ам.доллараар үнэ цохиж авсан юм