Сербийн Ерөнхийлөгч Борис Тадич Төрийн тэргүүний ээлжит бус сонгууль явуулахын тулд албан тушаалаасаа огцорч
магадгүй байна. Белградын B92 радиогийн мэдээлснээр Борис Тадичийн бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлчээр дуусах ч тэрбээр үүнээс өмнө ажлаа өгөх бодолтой байгаагаа Ардчилсан намынханд мэдэгдсэн аж.
Борис Тадич огцорвол Парламентын дарга Славица Жукич-Деянович Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд ирэх тавдугаар сарын 6-нд болох парламентын болон орон нутгийн сонгуультай хамт Төрийн тэргүүний сонгуулийг явуулах боломжтой болох аж.
Дээрх сонгуулиудыг хамт явуулснаар хөрөнгө, мөнгө хэмнээд зогсохгүй Ардчилсан намын нэр хүндийг өсгөнө хэмээн Борис Тадич үзэж байна. Борис Тадич ирэх сонгуульд нэрээ дэвшүүлж магадгүй аж.
Х.ОД