Энэ сарын 7-нд буюу өнгөрсөн бямба гаригт Олон улсын дэрээр байлдах өдөр тохиосон бөгөөд дэлхийн 130 гаруй хотын оршин суугчид энэ баярыг тэмдэглэв. Энэ үеэр хотын оршин суугчид төв талбайдаа өдөн дэртэйгээ цугларч, тааралдсан хүнтэйгээ “дэрэн байлдаан” хийсэн аж.
Хөгжилтэй гэмээр тус арга хэмжээ тав дахь жилдээ болж байгаа бөгөөд ЛасВегас, Вашингтон, Амстердам, Барселон, Берлин, Чикаго, Дубай, Хонконг, Истанбул, Лондон зэрэг томоохон хот “өдөнд дарагдахаас” түвэгшээсэнг үй. Нас, хүйс, шашин шүтлэг хамаарахгүй энэхүү баярт хүмүүс гэр бүл, найз нөхөд, амраг саднаараа оролцож, амралтын нэг өдрөө зугаатай өнгөрүүлжээ.
Эл үйл явдлын зураг интернэтээр маш олон хандалт авсан юм.