ЗХУ-ын удирдагч агсан И.Сталины музейг түүний дэглэмийн үед хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх музей болгохоор шийдсэн тухай Гүржийн Соёлын яам мэдэгджээ. Тус улсын Гори хотод орших энэ музейг Сталинизмын музей хэмээн нэрийдэхээр болсон байна. “И.Сталины үеийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн үр сад, Зөвлөлтийн тоталитар тогтолцоог судалдаг мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр тэр цагт болсон үйл явдлыг үнэн бодитоор, дэлгэрэнгүй өгүү лэх Сталинизмын музейтэй болно” хэмээн тус яамнаас хийсэн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Зөвлөлтийн удирдагч агсны музейг өөрчлөн шинэчлэх төслийг Гүржийн болон олон улсын байгууллагууд санхүүжүүлэх аж. Өнгөрөгч онд л гэхэд 24 мянган хүн И.Сталины музейг үзэхээр ирсний 19 мянга нь гадаадын иргэн байсан тухай музейн захирал Лия Окропиридзе онцлоод, цаашид энэ үзүүлэлт өсөх хандлагатай гэжээ. Гэсэн ч 1990-ээд оноос хойш музейд засвар хийгээгүй хэмээн тэрбээр өгүүлсэн байна. Гори хот дахь И.В.Стали ны музейг 1937 онд ЗХУ-ын маршал Лаврентий Берия санаачлан байгуулжээ. 47 мянган үзмэртэй музейн цог цолборт И.Сталины төрсөн байшин, түүний сууж явдаг байсан вагон багтдаг аж.
Х.ОД