Колумбын FARC бүлэглэлийнхэнд зэвсэг наймаалахыг завдсан хэрэгт буруутгагдаад байсан ОХУ-ын иргэн Виктор Бутыг шүүх хурал энэ сарын 5-нд АНУ-ын Нью-Йорк хотод боллоо "Үхэл” наймаалагч хэмээгддэг бизнесмен В.Бутад Америкийн шүүх 25 жилийн хорих ял оноож, 15 сая ам.долларын торгууль ногдуулав.
Оросын ГХЯ уг шийдвэрийг “Үндэслэлг үй, ялгаварлан гадуурхсан шинжтэй” хэмээн тодорхойлон, В.Бутыг эх оронд нь шилжүүлэн авчрахаа мэдэгдсэн бол, “Гэмт этгээдэд хөнгөн шийтгэл оноолоо” хэмээн америкчууд үзэж байна. Шүүхийн шийдвэрийг сонссон даруйдаа В.Бут өөрийгөө “Варяг” хөлөгтэй зүйрлэн, хэнд ч бууж өгөхгүй гэж өгүүлсэн юм.
Америкийн тусгай албаныхан 2008 оны гуравдугаар сарын 6-нд Тайландын нийслэлээс В.Бутыг баривчилсан бөгөөд сүүлийн таван жилийн турш түүний хэрэг тив дамнасан маргаан дэгдээсэн билээ. Оросын Засгийн газар В.Бутыг эх оронд нь ирүүлэх талаар Тайланд, АНУ-ын эрх баригчидтай хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй бөгөөд 2010 онд түүнийг Бангкокоос Нью-Йорк руу шилжүүлсэн юм.
Х.ОД