Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд Массачусетс муж улсын захирагч асан Митт Ром нийн гол өрсөлдөгчид тооцогдож явсан Рик Санторум нэрээ татлаа. “Ройтерс” мэдээлснээр, бүгд найрамдахчуудын завсрын сонгуульд 275 төлөөлөгчийн санал авч, нам дотроо дээрээсээ хоёрт бичигдээд байсан ноён Сан торум Пен сильвани мужаас Сенатад сонгогдож байсан юм. Хэдий “үзүүр түрүү” булаалдаж явсан ч 650 төлөөлөгчийн дэмжлэг хү лээсэн М.Ромнигоос тэрбээр хол хоцорчээ.
Тэгвэл тус намын завсрын сонгуулийн бусад оролцогч болох Ньют Гингрич (Конгрессийн Төлөөлөгчдийн тан химын спи кер асан), Рон Пол (Конгрес сийн гишүүн) хоёр Ромни байтугай Санто румынхаас сул дэмжлэг хүлээгээд буй аж. БНН-аа төлөөлж, Цагаан ордны тэргүүнд нэр дэвшихийн тулд 2012 оны найм дугаар сар гэхэд 1144 төлөөлөгчөөс дэмжлэг авсан байх болзолтой.
Долоон хүүхэдтэй Санторумын гурван настай охин
Изабелла нь Эдвардсын синд ром хэ мээн нэрлэдэг ге нийн хүнд өвч тэй юм байна. Охины би еийн байд лын улмаас экс сенатч улс төрийн тэмцлээ орхиход хүрч байгаа аж. Шинжээчид Санторум ма ра фоноос гарснаар БНН до торх тэмцэл үндсэндээ шув тар лаа гэж дүгнэж байна. М.Ром нид одоо Барак Обама гэ сэн ганц өрсөлдөгч тунаж үлджээ. БНН-ын сонгуулийн өм нөх да раа гийн сунгаа энэ сарын 24-нд дөрвөн мужид болно. Са нал асуул гын дүнгээр, тэдгээрт Ромни бус дыгаа тэргүүлж бай гаа аж.
Х.ЭНХ