Хэзээ мөдхөн халаагаа өгөх Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев эдийн засгийн гэмт хэргийн улмаас ял эдэлж буй хүмүүст өршөөл үзүүлэх боломжийг хууль тогтоогчидтой хэлэлцэх санал дэвшүүллээ. Ноён Мед ведев Москвад болсон “Нээлттэй Засгийн газар”-ын хуралдаанд оролцохдоо “Энэ асуудлыг парламент болон бие даасан фракцуудтай зөвшье” хэмээн хэлснийг “Интерфакс” мэдээлжээ. Төрийн тэргүүний туслах Аркадий Дворковичийн тэмдэглэснээр, ОХУ-д ял авсан бизнес эрхлэгчдийн тоог янз бүрээр мэдээл эг аж. “Энэ оны эхний байдлаар эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэний улмаас ял шийтгэл хүлээсэн хүний тоо 13 мянгад хүрсэн” гэсэн статистик “Нээлттэй Засгийн газар”-ын хурлын үеэр дуулдаж.
Сүүлийн жилүүдэд хойд хөршид гурван сая ор чим бизнесмен ийм асуудлаар эрүүгийн ха риуцлагад татагдсан байна. Хэрэв Эрүүгийн хуулийн эдийн засагтай холбогдох зүйл ангийг Өршөөлийн тухай хуульд хамруулбал олон мянган иргэн эрх чөлөөтэй болно гэж Оросын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний нийгэм, хүний эрхийн хөгжлийн зөвлөлийн тэргүүн Михаил Федотов үзэж байгаа аж. Тэдний дунд нефтийн ЮКОС компанийн удирдлага асан Михаил Ходорковский, Платон Лебедев нар ч багтах боломжтой. “Хэрэг хийгээгүй мөртлөө торны цаана суугаа шударга бизнесменүүдийг эдийн зас гийн салбарт эргэн ирэхийг нийгэм хүлээж бай гаа. Эдийн засгийн гэмт хэргээр ял эдэлж буй 100 мянган хүний дунд чухам ийм бизнесмен хан галттай бий” гэж М.Федотов цохон тэмдэглэжээ.
“ЭХИЙГ НЬ ЭЦЭЭЖ, ТУГАЛЫГ НЬ ТУРААХГҮЙ” ХУВИЛБАР
М.Ходорковскийг ямар ч тохиолдолд суллаж болохгүй гэсэн “лүндэн” парламентчдын толгойд буучихгүй бол ийм өршөөлд тэрбээр хамрагдах боломжтой гэдэгтэй ЮКОС-ын экс захирлын өмгөөлөгч Юрий Шмидт ч санал нэг байна. Ходорковскийг өршөөлөөр суллах нь аль аль талын эмзэг “шархыг” хөндөхгүй байх төгс хувилбар гэж Шмидт үзэж буй аж. Өрш өөл үзэхийн тулд бизнесмен эр гэм буруугаа хүлээх шаардлагагүй, түүнд төмөр “нудар ганы” амт үзүүлсэн төрийн эрх баригчид ч байр сууриасаа буцах хэрэг гарахгүй нь. Нэг үгээр хэлбэл, “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” ийм шийдэл олон нийтийн таалалд бүрнээ нийцнэ хэмээн Ходорковскийн талынхан тайлбарлаж байна.
Тухайн хоригдогч өө рөө хүсэлт гаргаагүй байсан ч Төрийн тэрг үүн ямарваа ялтанд өршөөл үзүүлэх эрхтэй гэсэн шинжээчийн шинэ дүгнэлтийг Оросын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвл өл өнгөрөгч сарын дундуур Д.Медведевт өрг өн барьжээ. Энэ нь Ходорковский, Лебедев нар гуйсан гуйгаагүй Ерөнхийлөгчөөс өршөөл үзүүлэх зам хэрэг дээрээ нээлттэйг харуулах гэсэн оролдлого байж мэдэх нь. Гэвч “өөрөө хү сээгүй байхад Ерөнхийлөгч яагаад өршөөх ёстой гэж” хэмээн Медведев ийм дүгнэлттэй санал нийлээгүй байна. Үүний өмнө Ерөнхий сайд В.Путин “Ерөнхийлөгчийн тангараг өрг өснийхөө дараа хэрэв өөрсдөө гэм буруугаа хүлээж, хүсэлт тавивал л Ходорковский, Лебедев нарт өр шөөл үзүүлэх боломжтой” хэмээсэн нааштай үг дуугарчээ. Харин тэдний хэн хэн нь гэм буруутайгаа хүлээн зөвшөө- рөхөөс эрс татгалзаж ирсэн билээ.