Олон нийтийн газарт гивлүүр зүүхийг хориглосон хууль Францад хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаанд 300 шахам бүсгүй уг хуулийг зөрчиж, шийтгүүлсэн тухай AFP мэдээлэв. Гивлүүр зүүсэн, эсвэл толгой, нүүрээ алчуураар халхалсан эл бүсгүйчүүдийг 150 еврогоор торгожээ.
Дотоод хэргийн яамны төлөөлөгч Пьер-Анри Брандегийн мэдэгдсэнээр, өнгөрсөн жилийн хугацаанд 354 удаа олон нийтийн газарт шалгалт хийж, 299 зөрчил илрүүлсэн байна. Хууль батлагдах үед буюу 2011 оны дөрөвдүгээр сарын байдлаар гивлүүр байнга зүүдэг бүсгүй Францад 2000 орчим байжээ. Харин энэ оны нэгдүгээр сар гэхэд энэ тоо хоёр дахин цөөрсөн гэж ДХЯ үзэж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хам гаалахад чиглэсэн хуулийг Төрийн тэргүүн Николя Саркози санаачилсан билээ. Нөгөө талаас энэ нь хүний эрхийг зөрчиж, шашин шүтлэгийг үл хүндэтгэж байна хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байна.