АР: Авлигын хэрэгт холбогдуулан байцаалт авах гэсэн мөрдөн байцаагчдын хүсэлтэд татгалзсан хариу өгснийх нь дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг цагдаагийнхан баривчиллаа.
Хятад, Орос хоёрын дунд орших байгалийн баялаг нөөцтэй ч хүн амынх нь дийлэнх нь ядуу Монголын өлчир ардчиллын түүхэнд хүчтэй дуу хоолойн нэг явсан Н.Энхбаяр өдгөө улс төрийн сөрөг хүчнийг тэргүүлж байгаа юм. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат “Н.Энхбаярыг авлигын ноцтой хэрэгт мэдүүлэг авах зорилгоор баривчилсан” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.
Хэдий тэрбээр энэ талаар дэлгэрүүлж хэлээгүй ч улстөрчдийг төрийн өмчит зочид буудлыг хууль бусаар худалдсан хэрэгт холбогдуулж буйг АТГ-аас мэдэгдсэн байна. Энэхүү баривчилгааг шүүхийн тогтоолын дагуу хийсэн гэж холбогдох албаныхан мэдэгдсэн ч Н.Энхбаярын дэмжигчид “Экс Ерөнхийлөгчийн халдашг үй дархан байдлыг зөрчсөн, улс төрийн зорилготой үйлдэл” хэмээн үзэж байна. 2009 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшээд ялагдал хүлээснийхээ дараа Н.Энхбаяр сөрөг хүчний нам шинээр байгуулж, ирэх зургаадугаар сард товлосон сонгуулиар Парламентад суудал эзлэхээр өрсөлдөж байгаа юм.