БНАСАУ-ын удирдагч агсан Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулсан цэргийн парадын үеэр залуу удирдагч Ким Жөн Ун анх удаа олны өмнө үг хэллээ. “Агуу удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарт гүн хүндэтгэл үзүүлье. Улсынхаа хөгжил, цэцэглэлтэд хувь нэм рээ оруулсан БНСУ-д амьдарч буй эх орон нэгтнүүддээ мэнд хүргэж байна” гэж тэрбээр онцлоод баярын жагсаалд оролцож буй цэргүүдэд хандан “Бид ялна” хэмээсэн байна. Баярын ёслолд цуг ласан олон удирдагчдаа урт удаан нас лахыг ерөөж байсан тухай AFP мэдээлэв. Мөн тэр бээр батлан хамгаалахын сал бараа хөг жүүлэхийг ард түмэндээ уриалж, цэрг үүд бол их буунаас илүү чухал хэмээн он цолжээ. Залуу удирдагч Солонгос улс хоёр хэсэгт хуваагдаад хэдэн арван жил болж буйд харамсаж явдгаа илэрхийл сэн аж. Энэ сарын 15 буюу умард солон госчуудын “Нарны баяр” хэмээн тэмдэг лэдэг Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч агсны хө шөө нд цэцэг өргөж, орон даяар урлаг, соё лын арга хэмжээ зохион байгуулсан байна. Мөн агуу удирдагчийн тухай ба римтат кино, үзэсгэлэн гаргажээ. Дашрамд сонирхуулахад, Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн баярын ёс лолд гадаадын төлөөлөгч, сэтгүүлчдийг Пхеньянд урьсан байна.