.jpg)
Пулитцерийн 2012 оны шагналтнуудыг Нью-Йорк хотноо өчигдөр зарлалаа. Сэтгүүл зүйн салбарын нэр хүнд бүхий энэхүү шагналын эздийг тус шагналын сайтад тавьжээ. Америкийн “Нью-Йорк таймс” сонин өнөө жил “Тайлбар сурвалжлага”, “Олон улсын мэдээний сурвалжлага” гэсэн хоёр ч төрөлд Пулитцерийн шагнал гардсан бол, “Шилдэг эрэн сурвалжлага” төрөлд мэдээллийн “Ассошейтед пресс” агентлаг, “The Seattle Times” сонин түрүүлсэн байна.
АР-ийн сурвалжлагчид Нью-Йоркийн цагдаагийн газрынхан терроризмтэй хийж буй тэмцлийн хүрээнд нэлээд хэдэн жил мусульманчуудыг мөрд өн тандаж байсныг эрэн сурвалжилж бичсэн өгүүллээрээ Пулитцер гардсан аж. Харин “Seattle Times”-д архаг өвчтэй хүмүүсийн эмчилгээнд метадоны тунг санамсаргүй хэтрүүлсэн тохиолдлын талаарх цуврал сурвалжлагууд нь шагнал авчирчээ. Пулитцерийн шагналыг сэтгүүл зүйн 13, уран сайхны зургаан төрөл зүйлээр олгосон байна.
Уран сайхны (art) ангилал нь дотроо драмын, түүхэн, намтарчилсан, шинжлэх ухааны, шүлгийн, хөгжмийн гэсэн номинацтай аж. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа уламжлал ёсоор Нью-Йоркийн Колумбын их сургуульд тавдугаар сарын 7-нд болно. Нэгдсэн улс дахь сэтгүүлчийн хөдөлм өрийг алдаршуулдаг хамгийн хүндтэй шагналыг сонины нэрт магнат Жозеф Пулитцер (1847-1911) үндэслэсэн юм. Түүний гэрээсэлсний дагуу Пулит церийн нэрэмжит санг анх хоёр сая долларын эх үүсвэртэй байгуулж байжээ.
Шагналыг 1917 оноос сэтгүүл зүйгээс гадна уран зохиол, хөгжим, театрын төрөлд жил тутам олгох болсон агаад мөнгөн шагнал нь 10 мянган доллар. Зөвхөн “Нийгэмд үйлчилсний төлөө” номинацыг мөнгөн шагналын оронд алтан медаль дагалддаг. Ингээд сэтгүүл зүйн салбарын энэ оны бусад шагналтантай танилцуулъя.
Нийгэмд үйлчилсний төлөө: “Philadelphia Inquirer” сонин (Филадельфи мужийн дунд сургуулиудад хүчирхийлэл гаарч буй талаар бичсэн цуврал өгүүлэл)
“Шуурхай сурвалжлага”: “Tuscaloosa News” сонин (Торнадо хар салхины үр дагавар)
“Үндэсний шилдэг сурвалжлага”: “Huffington Post” интернэт-сонин (Ирак, Афганд шархадсан Америкийн дайчдад тулгардаг бэрхшээлийн талаарх цуврал өгүүлэл)
“Орон нутгийн мэдээлэл: “Patriot News сонин (Америкийн хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жо Патерногийн нэр холбогдсон сексийн дуулиан)
“Гэрэл зургийн сурвалжлага”: “Франс пресс”-ийн фото сурвалжлагч Массуд Хоссайни (Кабулд болсон амиа золиослогчийн халдлагаас амьд үлдсэн охины зураг)
Х.ЭНХЭЭ