Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг Ираны өмнөд хэсгийн Бендер-Аббас хотод ажиллах үеэр иргэд эсэргүүцлээ илэрхийлж, автомашин руу нь дайрсан тухай “Дэйли телеграф” мэдээлэв. Интернэтэд хэн нэгний тавьсан гурван минутын видео бичлэгээс харвал, хэсэг хүн эдийн засгийн нөхцөл дордож, үнийн өсөлт нэмэгдэж байгааг эсэргүүцэн, хотын гудамжаар автомашинаар явсан Ерөнхийлөгч рүү дайрч давшилсан аж. Хүмүүс Төрийн тэргүүнийхээ машиныг бүчиж аваад, бүхээгийг нь нүдэж, ямар нэг зүйл хашгирч, гартаа барьсан аятолла Хаменеин хөргийг савчиж дэрвэгнүүлж байсан гэнэ.
Нэг эрэгтэй “Би өлсөж байна, өлсөж байна” хэмээн хашгирч байжээ. Түүнийг Ерөнхийлөгчийн бие хамгаалагчид арайхийн холдуултал мусульман маягаар алчуур зүүсэн нэг эмэгтэй Ерөнхийлөгчийн суусан тэргэнд ойртож, түүнд ямар нэг зүйл ширүүхэн өнгөөр өгүүлж буйг бичлэгээс харж болохоор байгаа аж. Британийн хэвлэлд “Дээрх бичлэг нь Иранд ард түмний дунд сэтгэл гонсгор байдал нэмэгдэж буйн нэг -нотолгоо” гэж тэмдэглэж. Тус орны эсрэг авсан эдийн засгийн хатуу хориг нөлөөллөө үзүүлж эхэлсний тэмдэг байж мэдэх нь.
Өнгөрсөн оны арваннэгд үгээр сард АНУ, Британи, Канад улс Ираны эрчим хүч, санхүүгийн салбарын эсрэг чиглэсэн хориг арга хэмжээ авч буйгаа зарласан. Ираны Төвбанкны активийг царцаан, нефтийнх нь нийлүүлэлтийг зогсоох чангахан шийтгэл амсуулахыг Парис санал болгосон юм. Нефтийн олборлолтынх нь 20 хувь Европод ногддог Ираны гол импортлогчид нь Грек, Испани, Итали гурав. Ираны түүхий нефть болон нефть-химийн бүтээгдэхүүний импор тод хориг тавих тухай шийдвэрийг Европын холбоо энэ оны нэгдүгээр сард гарган, тус улсад нефтийн салбарын тоног төхөөрөмж, технологи, илрүүлэхийг хориглосон.
Мөн Ираны Төвбанкны Европын активийг царцааж амжсан юм. Исламын бүгд найрамдах улс цөмийн хөтөлбөрөө идэвхжүүлснийхээ горыг хоёрдугаар сард дахин амсаж, SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunications)-ийн системээс хасагдсан. Ингэснээр Ираны санх үүгийн байгууллагуудад үзүүлэх тусламж гуравдугаар сарын 17-ноос бүрэн зогссон байна.
Х.ЭНХ