Хойд хөршийн Ерөнхий сайдын гэргий Людмила Путина жирэмсэн болсон тухай мэдээлэл Fognews.ru сайтад гарчээ. Тус сайт Холбооны зөвлөлийн спикер Валентина Матвиен когийн “Silver Rain” радио станцад өгсөн ярилцлагаас иш татсан аж. В.Путиний эхнэр долоон сартай жирэмсэн агаад өдгөө Германы Мюнхен хотын эмч нарын хяналтад байгаа юм байна.
Сурвалжлагч тус эмнэлгийн даргатай утсаар холбогдоход “Хэдий Людмила Путина хожуу төрөхөөр зэхэж буй ч эрүүл мэндэд нь санаа зовиноох асуудал үгүй” хэмээн хэлсэн гэнэ. Хатагтай Путина 54 настай аж. Гэвч дээрх мэдээ нотлогдсонгүй. “Silver Rain” станцын удирдлага “В.Матвиенко ийм ут гатай зүйл яриагүй, тэр ч бүү хэл бидэнд ярилцлага өгөөгүй” хэмээн дараахан нь няцаажээ. Яг ийм мэдээлэл “The Moscow Post” сонины вэб сайтад бас тавигдсан байна.
Людмила Путина хамгийн сүүлд гуравдугаар са рын 4-нд сонгуулийн өдөр олон нийтийн өмнө гарчээ. Өнгөрөгч долоо хоногт тэмдэглэсэн Улаан өндөгний баярын үеэр түүний үзэгдээгүй нь Ерөнхий сайдын гэр бүл хувийн амьдралынхаа талаар ямар нэг зүйл нууцалж байгаа хэмээсэн хардлагыг дэврээв бололтой.