Мягмар гаригаас лхагвад шилжих шөнө Израилийн арми Гаазын зурваст дахин дайралт хийлээ. Пуужин харвах талбай, дамын наймаачдын хоргодох байр, ХАМАС хөдөлгөөний командын байр зэрэгт агаараас болон их буугаар цохилт өгчээ. Израилийн армийн мэдээллийн алба мэдээлснээс үзвэл ХАМАС хөдөлгөөний удирд лагын чу хал газруудын нэг ДЯЯ-ных нь байр цохилтод өртсөн байна.
Үүнээс гадна зургаа дахь давхарт нь ХАМАС-ын тагнуулын төв байрлаж байсан найман давхар нэгэн барилгад “цэг”-ийн цохилт өгсөн аж. Уг байшинд бас Өрнөдийн болон Арабын орнуудын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн олон газар байрлаж байжээ. Аз болоход сэтгүүлчдийн амь хохирсонгүй. Израилийн өмнөд нутагт ч “дайсан” нь пуужингаар буудсан аж. Мягмар гаригт Израиль руу 160 пуужин харважээ. Хоёр хүн алагдаж, 28 хүн шархадсан байна. Эвлэрлийн талаар Израиль ч, палестинчууд ч хүлээж авч болохуйц тохиролцоонд хүрэх арга зам хайхад Вашингтон оролцоно гэж Иерусалимд ирсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Ерөнхийлөгчийнхөө даалгавраар мэдэгдлээ.
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетань яхутай хамтарч хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэрбээр хэлэхдээ “Израильчуудын аюулгүй байдлыг бэхжүүлж, Гаазын секторын амьдралын нөхцөлийг сайжруулахын төлөө энд ч, Израильд ч, бүс нутагт ч АНУ ажиллах болно” гэжээ. Тохиролцооны зорилго нь бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдал, израиль, палестинчуудын хууль ёсны хүлээлтийг хангах удаан хугацааны үр дүнд хүрэх явдал юм” гэж Клинтон онцолжээ. Нетаньяху тулгарсан асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг эр хэмлэж буйгаа хэлээд, энэ ажил бүтэлгүйтвэл Израиль “өөрийн иргэдээ хамгаалах үүднээс шаардлагатай бүхий л арга хэмжээ авахаас аргагүй болно” гэж мэдэгдэв. Зөрчилтэй байгаа талуудын хооронд болох шууд бус яриа хэлэлцээнд гол зуучлагч нь болж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өчигдөр Египетэд ирэв. “Израиль улс хийгээд түүний иргэдийн эсрэг алан хядах ажиллагаа үйлдэхийн тулд ашиглаж байгаа объектуудад өгөх цохилтоо Израилийн арми үргэлжлүүлэх шийдвэр төгс байгаа” гэж нэгэн баримтад өгүүлжээ.
Сүүлийн үеийн байдлаас ажвал Гаазын зурваст газар дээрээс цохилт өгөх зайлшгүй шаардлага байгаа эсэх асуудлаар Израилийн удирдлагын до тор санал зөрөлдөөн бий болсон байна. Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Мурси, Арабын орнуудын лигийн тэргүүн болон НҮБ, түүнчлэн тэдэнтэй дөрөө нийлүүлсэн Хиллари Клинтон нарын тусламжтайгаар эвлэрэлд хүрэх чиглэлд ХАМАС-ыг ихээхэн буулт хийлгэж чадна хэмээн найдсан Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн байр суурь эргэлзэнгүй байхад түүний танхимын гол яамдын сайд нар эрс эсрэг үзэл бодолтой байна. Израилийн Гадаад хэргийн сайд, палестинчуудын эсрэг үзлээрээ нэрд гарсан Авигдор Либерман Гаа зын зурваст хуурай замын цэрэг оруулахыг зөвшөөрөхгүй байгаа аж. Тэрбээр хүмүүнлэг үзлийн үүднээс ийн хандсангүй. Харин “ийм шийдвэр гаргах нь одоогийн Засгийн газрын хувьд хэт оройтсон” гэж үзэж байгаа юм байна.
Сонгууль болоход хоёрхон сар үлдээд байхад ийм шийд вэр гаргах хэрэггүй. Дөрвөн жил зайлсхийж ирсэн шийдвэрийг одоо гаргах нь оройтсон хэрэг” гэж тэр хэлжээ. Тэгвэл Ар талын асуудал (иргэний хамгаалалтын) эрхэлсэн сайд Ави Дихтер эсрэг бодолтой байна. “Зөвх өн агаараас цохилт өгч алан хядагчдыг устгах боломжгүй” гэж тэр үзэж байна. “Өнөөдөр төдийгүй хэдэн сар, жилийн хугацаанд алан хядах ажиллагааг үйлдүүлэхгүйн тулд Гаазын зурвастай залгаа хилээ хаах ёстой. Бидэнд ингэж чадах хүч бий” гэж Дихтер хэлжээ. Түүний байр суурийг шашны хэт үзэлт намуудаас сонгогдсон депутатууд дэмжиж байгаа юм. Гаазын зурваст хүчирхийллийг зогсоох талаар Египетийн тавьж буй хүчин чармайлтыг дэмжиж, хамтарч ажиллах байр суурийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн баримталж байна. Яг ийм агуулгатай мэдэгдэл тэр хийсэн юм. “Сөргөлдөөнийг өөгшүүлэх нь иргэдийг ихээхэн хохироход хүрнэ. Үүнээс зайлсхийх нь чухал” гэж тэрбээр сануулсан.
Израиль, Палестиний удирдагчидтай уулзаж, хүчирхийллээ зогсоохыг, үүний тулд хүчин чармайлт гаргахыг уриалахаар ойрын үед Бан Ги Мүн тус бүс нутагт очих юм байна. Тэрбээр Иерусалим, Рамалла хотуудад очиж, Египетэд түр саатах бололтой байна.
И.РЭНЧИНХАНД