Цахим ертөнцийн эрдэмтэн хэмээн үнэлэгддэг 26 настай Аарон Шварц өнгөрсөн баасан гаригийн шөнө амиа хорложээ.
Тэрбээр Брүклин дүүрэг дэх гэртээ өөрийгөө дүүжилсэн байсан талаар гэр бүлийнх төлөөлөгч Эллен Боракови өчигдөр мэгэдсэн байна. Аарон Шварц 14-хөн насандаа RSS болон Reddit -ийг нээснээрээ цахим ертөнцөд шинэ эринийг авчирсан юм. Түүний хийсэн энэхүү хувьсгалын үр дүнд мэдээллийн цахим хуудсанд хүмүүс бүртгүүлж, тухай мэдээлэлд сэтгэгдлээ үлдээх, мэдээллийг баяжуулах, өөрсдийн байр суурийг илэрхийлэх боломжтой болжээ.
Энэ нь цахим ертөнц дэх олон сая зохион бүтээгчдийн мөрөөдөл байсан аж. Ингэснээр онлайн орчин илүү сонирхолтой, баялаг, амьд болсон хэмээн мэргэжилт нүүд үнэлдэг байна. Харин нөгөө талаар түүнийг хуулиар гадуурх этгээд болгон хувиргажээ. Учир нь цахим ертөнцийн олон гэмт хэрэгт түүнийг сэжиглэх болж, сэтгэл санааны дарамтад оруулсан байна. Тухайлбал, 2009 онд түүнийг Массачусетт сийн Технологийн институтээс онлайнаар олон сая бичиг баримт хулгайлсан хэргээр баривчилжээ. Энэ хэрэгт гэм буруугүй болохыг нь дөнгөж өнгөрсөн онд тогтоон, цагаатгасан аж.
Р.ОЮУН