Оросын шатахуун тээвэрлэгч “Марин Альянс” хөлөг онгоц Находка орох замдаа хөдлөхөө больж Японы нутаг дэвсгэрийн усанд зогссон байна. Гол хөдөлгүүр нь эвдэрснээс онгоц хөдөлж чадахаа больжээ. Онгоцон дээр усан цэргүүд байгаа бөгөөд 782 тн мазут ачиж яваа аж.
Хөлөг онгоцны орчмын ус бохирдоогүй байгаа гэнэ. “Марин Альянс”-д туслахаар “Георгий Фроиер” гэдэг онгоц тийш зүглэсэн бөгөөд түүнийг чирэх юм байна.