Испанийн томоохон сонины нэг El Pais “Герман улс Европын эсрэг” нэртэй өгүүлэл нийтэлсэн бөгөөд түүнийг бичигч нь Ангела Меркелийг Адольф Гитлертэй зүйрлэсэн аж. Уг өгүүллийг эдийн засагч Хуан Торрес Лопес бичжээ. “Германы хувьд амин чухал болсон эдийн засгийн орон зайг хадгалахын тулд Ангела Меркель Европт Адольф Гитлер шиг дайн зарлалаа” гэж түүнд өгүүлсэн аж. Лопесийн үзэж буйгаар Европын орнууд хийгээд Германы ард түмний сайн сайхны үнэ цэнээр Германы томоохон банк, корпорацуудын эрх ашгийг хамгаалж байгаа аж.
Хэвлэлд нийтлэгдсэн уг материал Европ дахинд, юуны урьд Германд ихээхэн шуугиан дэгдээж, түүнийг сайтаас авч хаяжээ. Хэвлэлийн газар ч алдаа хийлээ хэмээн өөрийгөө зэмлэж, уучлалт хүссэн аж. “Торрес Лопесийн бодол редакцын байр суурийг илэрхийлэхгүй” гэж сонин мэдэгдсэн байна. Гэлээ ч Европын хэвлэлүүд Адольф Гитлерийн нэрийг байнга дурсаж, эсвэл Ангела Меркелийн тухай бичихдээ энэ нэрийг дурдаж байна.
Дашрамд хэлэхэд Меркель, Гитлер хоёрын нэрийг 2007 онд Польшийн нэгэн сонинд харьцуулж, энэ үйлдлийг Их Британийн нийгэм улс төрийн New Statesman сэтгүүл давтсан билээ.
Р.ЖАРГАЛАНТ