ОХУ-ын Төрийн Думийн депутатаар Коммунист намаас сонгогдсон Валерий Рашкин Дагестаны районы хурлын дарга, “Нэгдмэл Орос” намын гишүүн Магомедхабиб Магомедалиев бүрэлдэхүүнд нь ордог дайчдыг хүчний байгууллагынхан Махачкала хотын ойролцоо устгасантай холбогдуулан ДЯЯ, Холбооны аюулаас хамгаалах алба, Мөрдөн шалгах хорооны удирдлагад хүсэлт гаргасан байна. “Нэгдмэл Орос” намын депутат Умард Кавказын дээрэмчдийн нууц байгууллагад харьяалагддаг тухай зэвүү хүрэм баримт анхаарал татахгүй өнгөрөх ёсгүй” гэж Рашкин мэдэгджээ.
“Амиа алдсан энэ алан хядагч этгээд зэвсэг хадгалсан, 2010 онд сонгогдохоосоо өмнө ихээхэн хэмжээний мөнгө залилсан хэрэгтээ шүүхээс авсан ялтай байжээ. Харин тодорхой бус шалтгаанаар манай хууль сахиулах байгууллагууд үүнийг сонирхолгүй өнгөрөө сөн байна” хэмээн парламентын гишүүн түг шиж буй аж. “Махачкала хотын орчимд устгасан таван дайчин дотор тус БНУ-ын өндөр албан тушаалтнуудын амь насанд халдсан хэргийн улмаас долоон жил гаруй хугацаагаар эрж хайж байгаа дээрэмчдийн нэг нь эрх баригч намын төлөөлөгч байсан энэ хэрэг явдлыг нарийвчлан нягтлах нь зүйтэй” гэж Рашкин үзэж байна.
Парламентын депутат, районы хурлын даргын сонгуульд хэд хэдэн удаа шүүхээс ял авсан лалын дайчин хэрхэн оролцсонд тодорхой хариулт өгөхийг би ДЯЯ, Холбооны аюулаас хамгаалах алба, Мөрдөн шалгах хорооноос тун ойрын үед шаардана гэж Оросын Төрийн Думийн депутат мэдэгджээ.