Нью-Йоркод байдаг НҮБ-ын төв байранд ажилладаг дипломатуудын яриаг нууцаар сонсохоо зогсоохыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Үндэсний аюулгүй байдлын агентлагт тушаасан байна. Ийм шийдвэр хэдэн долоо хоногийн өмнө гарчээ. Reuters тэмдэглэснээс үзвэл Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байр тэртэй тэргүй АНУ-ын тагнуулын албадын ажиглал тад байсаар иржээ.
НҮБ-д ажилладаг дипломатууд АНУ-ын нутаг дэвсгэр дээр тагнуулын үйл ажиллагаа явуу лахдаа албан тушаалаа халхавч бол гон ашиглаж буй эсэхийг тогтоох зорилгоор тагнаж байжээ. Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европын интернэт хэрэглэгчид болон нэлээд улсын, түүний дотор АНУ-ын холбоотнуудын удирдагчдын яриаг чагнаж байсан тухай мэдээллийг Америкийн хийгээд Европын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд энэ сард түгээсэн билээ.
Р..ЖАРГАЛАНТ