ОХУ-ын Волгоград хотод саяхан хоёр ч газар дэлбэрэлт болж 34 хүн амь насаа алдсан хэрэг гарсан. Сочид болох олимпийн үеэр дээрхтэй адил террорист халдлага зохион байгуулж болзошгүй хэмээн Олон улсын аюулгүй байдлын албаныхан болгоомжилж байгаа юм.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өвлийн олимпийн үеэр иймэрхүү халдлага, дэлбэрэлт болох вий гэхээс урьдчилан сэргийлж, 37.000 цэргийн албан хаагчийг хамгаалалтад дайчлан, хуягласан тээврийн хэрэгсэл гаргаж, тэнгисийн цэргийн флотыг эргүүлд гаргахаа мэдэгдэв.
Б.ЭНХТӨР