Умард Солонгосын цэрэг энэ сарын 4-ний өглөө гурван пуужин хөөргөсөн нь 55 км яваад Япон тэнгист унасан байна. Дараа нь өөр дөрвөн пуужин хөөргөжээ. Тэдгээр нь 155 км зам туулаад мөн далайд унажээ. Умард Солонгосыг хоёр янзын пуужин туршсан гэж Сөүл үзэж байгаа. Урьд өдөр нь Умард Солонгосын арми тэнгисийн зүг ойрын тусгалтай хэд хэдэн баллистик пуужин хөөргөсөн юм. Тэдгээр нь 500 орчим км яваад усанд унасан. Ийм үйлдлийг өнгөрсөн долоо хоногт ч хийсэн байна.
Солонгосын хойгийн өмнөд хэсэгт Өмнөд Солонгос, Америкийн цэргийн хийж буй томоохон хээрийн сургуулилалттай давхцуулан Умард Солонгос ийнхүү пуужин хөөргөөд буй юм. Солонгосын хойгийн байдал ихэвчлэн цэргийн сургуулилалт юм уу, Умард Солонгос цөмийн пуужин турших гэх мэт үйл ажиллагаа ихэд идэвхжсэнээс хурцаддаг. Умард, Өмнөд Солонгос 1950 оноос дайны байдалтай байгаа юм. Байлдааны идэвхтэй ажиллагаа 1953 онд дуусаж, Пхеньян, Сөүлийн хооронд энхийн хэлэлцээр байгуулсан ч түүнд гарын үсэг зурж баталгаажуулахг үй байгаа билээ.