Канад улс Оростой цэргийн салбарт тогтоосон хамтын ажиллагаагаа түр зогсоохоор шийдвэрлэснээ Ерөнхий сайд Стивен Харпер нь мэдэгдсэн байна. Канад, Оросын зэвсэгт хүчний хооронд хийхээр төлөвлөж байсан хоёр талын ажлыг зогсоохыг Харпер энэ сарын 4-нд тушаажээ.
Украины тухайд Оросын хийж буй үйлдлээс шалтгаалж ийм шийдвэр гаргалаа гэж тэрбээр тайлбарласан байна. Түүний бодлоор бол Оросын одоогийн хийж буй үйлдлийг нацист Германыхтай харьцуулж болох гэнэ.
Орос улс үндэстний цөөнхийн эрх ашгийг хамгаалах нэрээр хөрш орноо эзэлж авах шийдвэр гаргалаа. Москвагийн энэ байдал Оросыг гарцаагүй ганцаардахад хүргэнэ гэж тэрбээр үзэж буй аж. Канад улс зөвлөлдөх зорилгоор ОХУ-д суугаа Элчин сайдаа эргүүлэн дуудсан байна.