Оросын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийснийхээ дараа Украины хувьд Оросын явуулж буй бодлоготой уялдан Оростой тогтоосон хамтын ажиллагааныхаа бүхий л талыг эргэн харах болсноо НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен зарлав.
Тухайлбал, Сирийн химийн зэвсгийг устгах ажилд хамтран оролцож буйгаа зогсоох бололтой. Үүний зэрэгцээ Украины иргэний болон цэргийн байгууллагуудын шинэ удирдлагатай идэвхтэй хамтран ажиллана гэж тэрбээр тэмдэглэв.
Хариуд нь Оросын дипломатууд НАТО-г Орост “хүйтэн дайны үеийн стандартаар” хандаж байна хэмээн буруутгалаа. Урьд нь сөрөг хүчин байсан “Батькившина” намаас сонгогдсон депутатууд Украиныг НАТО-д элсэхийг дэмжсэн хуулийн төсөл боловсруулж Дээд Радад өргөн барьжээ.