Энэ сарын 8-нд алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг 777” онгоц хяналтын дэлгэцнээс алга болохоосоо хэдхэн хормын өмнө нислэгийн төвтэй холбоо барьсан сүүлчийн мэдээг тус улсын хууль хяналтын албаныхан хэвлэлийнхэнд болон зорчигчдын ар гэрийнхэнд дэлгэжээ. MH370 нислэгийн ахмад радио мэдээндээ “Бүх зүйл хэвийн” гэж мэдээлсэн байна.
Багийн 12 гишүүн, 227 зорчигчтой замд гарсан уг онгоц Куала-Лумпур хотоос Бээжин хүрэх замдаа сурагг үй болсон юм. Онгоцыг хайх ажиллагаанд 39 онгоц, 42 хөлөг онгоц оролцож байна. Сүүлийн мэдээгээр эрлийн газрын хүрээг тэлж, Малаккын хоолойн хоёр талаас онгоцны ул мөрийг эрж байгаа аж.
Г.ДУЛАМ