Энэ сарын 16-нд Крымийн статусын асуудлаар тус автономит БНУ-д хийхээр төлөвлөөд байгаа санал асуулгыг Украины Үндсэн хуульд харшилсан, хууль бус үйл ажиллагаа хэмээн үзэж буйгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дарга, Швейцарийн Гадаад хэргийн сайд Дидье Бургхальтер мэдэгджээ. Тэрбээр Үндсэн хуулийн бус энэ үйл ажиллагааг дэмжихгүй байхыг сонирхогч талуудад уриалаад уг санал асуулга руу өөрийн байгууллагын ажиглагчдыг илгээх боломжгүйгээ илэрхийлсэн байна. Ажиглагчдаа илгээхгүй байх өөр нэг шалтгаан нь урилгыг Украины эрх баригчид биш, Крымийн Парламент ирүүлсэн явдал аж. Харин Украины Сонгуулийн төв комисс ажиглагчдаа Крым рүү явуулахаар зэхэж байгаа гэнэ.