Ромын Католик сүмийн тэргүүн хамба лам, Ватикан улсын тэргүүн Франсисийн албан тушаалаа хүлээж авсны нэг жилийн ой өчигдөр тохиов. Аргентиний уугуул тэрбээр 226 дахь Ромын пап бөгөөд Католик сүмийн сүүлийн 1200 гаруй жилийн түүхэн дэх анхны европ биш пап юм.
Франсис хамба албан тушаалаа хүлээж авсны нэг жилийн ойгоо тохиолдуулан Ром хотын ойролцоох Альбаны толгодын орчимд сүмийнхээ кардинал болон ширээт лам нарын хамт долоо хоногийн хугацаатай эргэл мөргөл хийж байгаа аж. Тэрбээр ойг тохиолдуулан ямар нэгэн ёслолын ажиллагаа зохион байгуулахаас татгалзжээ. Өдгөө 77 настай Франсис хамба өнгөрсөн нэг жилийн хугацаанд Католик сүмийн дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, Ватиканы санхүүгийн тогтолцоог шинэчилснээрээ олны талархлыг хүртсэн.
Италичуудын дунд явуулсан саяхны судалгаагаар Пап лам Франсис орчин цагийн папуудаас хамгийн олон дэмжигчтэй папаар тодорсон байна.