АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим Украинд тусламж үзүүлэх тухай хууль батлав. Украины Засгийн газарт нэг тэрбум долларын зээл олгож, 150 сая долларын тусламж үзүүлэхээр мягмар гаригт баталсан уг баримт бичигт тусгажээ. Авлигачдын мөнгийг Украины Засгийн газарт буцаан өгөх боломжийг энэ хууль Америкийн эрх баригчдад олгож буй аж. Түүнээс гадна Крымийг өөртөө нэгтгэснийх нь төлөө Орост хориг тавих боломжийг ч бас америкчуудад нээж буй юм байна. Украинд хүчирхийлэл үйлдэж хүний эрхийг зөрчих, тусгаар байдалд нь халдсан үйл ажиллагаанд оролцсон ОХУ, Украины иргэдэд виз олгохгүй байх, хөрөнгийг нь царцаах арга хэмжээг Америк авч буй юм.
Украинд авлигын хэрэгт холбогдсон хүм үүст ч энэ хориг арга хэмжээ хамаарах аж. Энэ хуулийг батлахыг Конгрессийн 378 гишүүн дэмжиж, ердөө 34 нь эсэргүүцжээ. Хуулийг Америкийн Парламентын дээд танхим болох Сенат урьд нь баталчихсан болохоор одоо түүнийг батламжлуулахаар Ерөнхийл өгч Барак Обама руу илгээх л үлдээд байгаа гэсэн үг. Крымийн хойгийг Оросын бүрэлдэхүүнд оруулах тухай баримт бичигт Путин болон Крымийн удирдлага гарын үсэг зурснаас хойш Москва, Вашингтоны харилцаа эрс муудаад байгаа юм.
Р.ЖАРГАЛАНТ