Хүүхэд уйлах, ус гоожих, хэн нэгэн уйлах, хэрэлдэх гээд элдэв дуу чимээ тоосгон ханаар тусгаарлагдсан хөрш айлаас минь сонсогд дог. Тэднийх ч бас манайх шиг нялх хүүхэдтэй нь уйлах, хааяа сахилгагүйтэн хана балбах чимээ гээр ийнхүү илэрдэг юм. Будаг, шохойн үнэр ханхалсан шинэ байрны хөршүүд бид энэ мэт дуу чимээгээр “зүс мэдэлцсэн” яг энэ байдлаараа зэрэгцэн амьдраад бараг дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Гэсэн хэдий ч хаяа дэрлэн орших хөршийнхэнтэйгээ нүүр тулан танилцалгүй өдий хүрчээ.
Хэд хоногийн өмнө хөдөө аавын даа очиж, өвлийн идшээ базаалаа. Аав, ээж минь хөршүүддээ нарь амсуулах ̧ёстой гээд хэсэг мах оруулж өгч байна. Биднийг бага байхад ч саахалтынхантайгаа үргэлж ингэж орж гарч, авч өгч, халуун дулаан үг солилцон, ахуй амьдралаа ярилцдаг байсныг санахын зэрэгцээ хот газрын хөршийнхөө тухай ч бодоод амжив. Хөдөөд бол шинэ айл нүүж ирээд удалгүй л ах дүүс шиг болдог нь бараг ̧ёс шахуу, эртнээс уламжлагдсан сайхан чанар. Гэтэл бахархам энэ чанараа хот газрын бид бүр гээчихэж дээ. Уг нь хөршийн холбоо гэдэг олон утгатай зүйл байх. Хүн хүндээ түшиг тулгуур байхын зэрэгцээ хэн нэг нь эзгүй хойгуур “манаач” болох сайн талтай сан.
Хамгийн наад захын, дэндүү явцуу утгаар нь бодоход ийм шүү дээ. Гэтэл бид хөршийнхнөө зүсээр нь ч мэдэхгүй шахуу явсаар. Яг л харь гаригт байгаа мэт. Хориод жилийн тэртээд Цагаан хуа ранд нэг айлын байшин шатахад хөршүүд нь 101 рүү утасдаж, гэрт байсан хүүхдүүдийг эсэн мэнд аварч байсныг саналаа. Тэр үед гар утас гэж байх биш. Цөөхөн айл гэртээ утастайг хэлэх үү. Хүмүүс ийш тийш гүйлдэж, утас хайж, яг л өөрийнх нь гэр шатсан мэт чин сэтгэлээсээ хандацгааж билээ. Тэр үед 5 7 настай хоёр хүүхдийг аварсан юм. Хөршийн тухай бодол энэ мэт дурсамж сэргээлээ. Өнөө үеийн улаанбаатарчууд хөршийн холбоо гэдгийг таг мартсан бололтой. Мэдээж, тэдний нэг нь би. Шинэ байрандаа нүүж орсны дараахан орцны маань гурван айлд хулгайч “зочилж”, цагдаагийнхан хөршүүдээс нь ямар нэг чимээ сонссон уу гэхэд хаалганыхаа завсраар шахуу “ ̄үгүй ээ” гэж хэлээд тас хийтэл хаа чихаж билээ.
Амьдрал асар баян, хэнд, юу тохиол дохыг хэлж мэдэхгүй. Гэтэл тоосгон ха наар тусгаарлагдсан төдий байж, харь гаригт амьдарч буй мэт ийм байвал хүний амьдрал ямар утгатай байх юм бэ. Бид дөр вөн ханан дунд хүн чанараа ха шуулжээ. Гэхдээ үүнийг оройт сон ч гэсэн ойл госон бол яг одоо айл хөршийнхөнтэйгээ ах дүүс болцгоо.
Г.ЦОЛМОН