Уул уурхай “уруудлаа”. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурах тусам уул уурхайн салбарын эдийн засгийг тэлэх чадал нь хумигдсаар байна. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр, жонш, газрын тосны үнэ дэлхийн зах зээлд буурсаар байгаа. Эдгээрээс зэс, нүүрсний орлого чухалд тооцогддог. Зэсийн үнэ 2011 оноос хойш 1000 ам.доллараар буураад байна. Хятадын зах зээлд нүүрсний үнэ хоёр дахин хямдрав. Ерөөс өө 2011 онд эрдэс түүхий эдийн үнийн оргил үе тохиосон. Тонн зэс 8000, тонн баяжуулсан коксжих нүүрс 300, унци алт 1700, мөнгө 33 ам.долларт хүрч байсан юм. Тэгвэл цэвэр алтны үнэ 600, мөнгөнийх 16 “ногоон”-оор хямдараад буй. Монголын эдийн засаг 2011 онд 17.3, 2012 онд 12.3 хувиар өссөн нь уул уурхайн нөлөө. Тэр дундаа коксжих нүүрсний үнэ Хятадын зах зээлд огцом дээшилсний үр шим юм. Тухайн үед нүүрсний компаниуд улсын төсөвт 476 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байжээ. 2009 онд иргэдийн хэрэглээ өмнөх жилийнхээсээ дөрвөн хувиар өсөж байсан. Тэгвэл 2011 онд 21 хувиар өссөн юм. Хэрэглээ ингэж нэмэгдсэнээр худалдаа, үйлчилгээний салбар 60 хувиар тэлж байлаа. Өнгөрсөн жил нүүрсний салбараас төсөвт 290 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлжээ. Коксжих нүүрсний орлогоос эдийн засагт орох өгөөж багассаар байгаа нь энэ.
Уул уурхай уруудсанаар барилга, худалдааны салбар 5-10 хувиар агших төлөвтэй байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдсэн. Уул уурхайн эрдэс түүхий эдийн үнэ өсв өл Монголын эдийн засаг тэлнэ, буурвал дагаж агшина. Манай эдийн засаг ерөөсөө ийм бүтэцтэй болчихож. Эдийн засагт үзүүлэх уул уурхайн нөлөө хэтэрхий томорсноор ийм байдал хүрч буй юм. Зэс, нүүрсний үнэ өсөхөд даварч, унахад хямарсаар байх уу, эсвэл эрдэс түүхий эдийн ханшаас үл хамааран тогтвортой өсөж байдаг эдийн засагтай улс болох уу. Үнэндээ үнэ өсөхөд данхайж, уруудахад унжийж суух уу. Хэзээ энэ уяаг тайлж, хэт хамаарлыг сарниулах вэ. Монгол Улс уул уурхай гэсэн ганц хөл дээр тогтдог. Тэр хөл нь доголбол цааш явж чадахг үй хэвтчихэж байна. Төрийн түшээд доголсон хөлөө эмчлэхдээ тун хэтрүүлж улам сэдрээх нь олонтаа. Цор ганц уул уурхай бус эдийн засгаа тэтгэх өөр олон хөлтэй байсан бол өнөөдөр хямралаас айж тэвдэхгүй байлаа. Чухам уул уурхай Монголын эдийн засагт ямар нөлөөтэй вэ? Сүүлийн жилүүдэд гадаадын шууд хөр өнгө оруулалтын 85 хувь нь уул уурхайн салбарт ногдох болсон. Энэ салбар л урагштай байвал гадаадын хөрөнгө оруулалт өссөөр байх нь дамжиггүй. Уул уурхай урагшилж байх үед манайд 4.6 тэрбум “ногоон”-ы гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байжээ. Тэгвэл энэ жил 800 сая ам.доллар орж зургаа дахин буураад байна. “Рио Тинто” компани “Оюутолгой” төслийн хоёр дахь шатанд 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ч манай Зас гийн газартай тохиролцоонд хүрч чадахг үй гацсаар буй. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг шийдвэрлэвэл гадаадын хөрөнгө оруулалт өсөх учиртай. Ашигт малтмалын хайгуулыг зогсоосон, “урт нэртэй” хууль баталсан нь гадаадын хөр өнгө оруулагчдыг түлхэж, хайгуул, алтны компаниудыг сульдаасан. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь санхүүгийн хямралын үндэс болов. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш энэ жил 25 хувиар суларч, импортын барааны үнэ тэнгэрт хадлаа. Гадаадын хөрөнгө оруулалт татах нь Монголыг эдийн засгийн хүндрэлээс аврах чухал арга зам. Гэвч уул уурхайн салбарт хөл тавих хөрөнгө оруулагчдын замыг сайтар засахг үй бол эдийн засгаа сэргээхэд бэрх. Одоохондоо бидэнд ганц хөлөө сайтар эмнэж, домнон эдгээгээд цааш явахаас өөр сонголт үгүй.
Уул уурхайн компаниуд төсвийн 40 хувийг бүрдүүлэхээр болсон. Түүхий эдийн үнэ унахтай зэрэгцээд компаниудын орлого багасаж байна. Монгол Улс орлогод суурилсан татварын тогтолцоотой. Тэгэхээр орлого буурахаар татвар багасах нь мэдээжийн хэрэг. Улсын төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарсан нь уул уурхай “уруудсантай” шууд холбоотой. Компаниуд үйл ажиллагаагаа зогсоосноор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлөвл өснөөс 85 тэрбум төгрөг дутаажээ. Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувийг эрдэс түүхий эд эзлэх болсон. Бараг ганц салбарын бүтээгдэхүүнээр бид дэлхийн зах зээлд өрсөлддөг хэрэг. Өөр валют олж ирэх дорвитой бүтээгдэхүүн алга. Эрдэс түүхий эдийн экспортын биет хэмжээ төдийлэн буурахгүй байгаа ч үнэ нь унасан учраас орлого багасаар буй. Коксжих нүүрсний борлуулалтаас 2011 онд манайхан тэрбум гаруй ам.долларын орлого олж байв. Тэгвэл энэ жил 400 сая ам.доллар руу “гулсчээ”.
Зөвхөн Оюутолгой, Тавантолгойн ордын бүтээж байгаа үнэ цэнийг манай эдийн засгаас хасахад эргээд 2006 оны түвшиндээ очно. Зэс, нүүрсний аль нэгийнх үнэ дэлхийн зах зээлд унахад монгол байдал эвгүйтсээр байх болно. Тиймээс Оюутолгой, Тавантолгойн үр ашиг нь дүйх уул уурхайн бус бүтээгдэх үүнийг бүтээх шаардлагатай. Уул уурхай хэмээх хөл доголоход нөгөөх дээрээ тулаад улс орон цааш алхах учиртай юм. Монгол Улс дэлхийн зах зээлээс ашиг олж болох өөр салбар юу вэ?
Т.ЭНХБАТ