
Дэлхийн бөхийн холбооноос Узбекистаны алдарт бөх Артур Таймазовын 2008 оны Бээжингийн олимпоос хүртсэн алт, ОХУ-ын Бесик Кудуховын Лондоны олимпоос зүүсэн хүрэл медалийг хураах шийдвэр гаргажээ. Тэднийг медаль хүртэх үедээ допинг хэрэглэсэн хэмээн үзсэн байна.
Ингэснээр Узбекистаны Таймазов Афин, Лондоны олимпод аваргалж, Сиднейгээс мөнгөн медаль хүртсэн амжилттай болжээ. Ингэснээр чөлөөт бөхийн түүхэнд олимпоос гурван алтан медаль хүртсэн Бувайсар Сайтьев, Александер Медвед нар л үлджээ.
Харин Кудуховын хувьд Азербайжаны Тогрул Асгаровтой хийсэн барилдаанд дийлдэж, олимпоос мөнгөн медаль хүртсэн. Хэдий тийм ч ДАШТ-ээс дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай үлдлээ. Бесик 27 настайдаа автомашины ослоор харамсалтайгаар өөд болсон билээ.
Энэ хоёр агуу тамирчны олимпод үзүүлсэн амжилтыг нь хурааснаар Таймазовын оронд Бээжинд ОХУ-ын Бахтияр Ахмедов алт, орос гаралтай ч Словакийн иргэншилтэй Давид Мусул мөнгө, Кубын Дисней Родригес хүрлийн эзэн болжээ.
Тэгвэл 60 кг-д Кудуховын оронд Энэтхэгийн Ёгешвар Датт мөнгө, Хойд Солонгосын Ри Жон Мён хүрэл медаль хүртсэн байна.
Тамирчдын допингийн асуудал үүгээр дуусахгүй бололтой. Казахстан, Азербайжан, Украинаас багагүй бөхчүүдээс допинг илэрч байгаа юм.