
9 дүгээр сарын 2-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 246 дахь өдөр бөгөөд он дуустал 120 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +19 хэмийн дулаан бол шөнөдөө +10 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө түр зуурын бороо орох юм байна.
- Билгийн тооллын 1, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2220.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 34.40, юань 334.00, вон 1.95 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
11.00 цагаас Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Улаанбаатар смарт карт компаниас хамтран Оюутны нийтийн тээврээр зорчих Смарт картын олголт, сунгалтын тухай мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлаж байна.
-
Цаг уурын хүндрэлийг даван туулж байгаа байдал” өрхийн панел судалгааны үр дүн тархаах хаалтын семинар 2016 оны 09 сарын 2-ны өдөр 09.00 цагаас БСШУЯ-ны 401тоотод болно.
-
Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн 302 тоот танхимд 10.00 цагаас “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадвар 10 жил” семинар болно.
-
Төв цэнгэлдэх хүрээлэнд оросын алдарт ЗВЕРИ хамтлагийн "WILL SING FOR" MAZAALAI тоглолт болно.
-
Туушин зочид буудалд 09.00 цагаас АХБ-ны Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах төслийн хурал болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2001 онд Америкийн насанд хүрэгчдэд зориулсан кабелийн телевизийн сүлжээ болох "Adult Swim" нээгджээ.
- Өнөөдөр бол БНХАУ-ын нэгэн муж болох Тибет мужийн Ардчиллын өдөр юм байна.
- Мөн өнөөдөр АНУ-д VJ өдөр буюу Дэлхийн 2-р дайнд Японыг ялсан өдрийг тэмдэглэж байна.
- 1970 онд НАСА сар луу хөөргөсөн хоёр туршилтын пуужинг зогсоосон болохоо албан ёсоор мэдэгдсэн байна.
- 1992 онд Бүгд Найрамдах Никарагуа Улсад 7.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 116 гаруй хүн амь насаа алдаж, төдий тооны үнэ шархдаж байжээ.
- 1987 онд Оросын нийслэл Моксва хотын төв талбай болох Ялалтын улаан талбайд 19 настай нисгэгч Mathias Rust өөрийн хувийн онгоцоор ниссэн хэмээн буруутгагдаж, түүний шүүх хурал болж байжээ.