
Сан Францискогийн хамгийн үнэтэй хаустай танилцая
АНУ-ын баруун эрэгт орших Алтан гүүрээр нэрийн хуудас хийдэг Сан Франциско хотын талаар мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Тэгвэл энэ гайхалтай хотод мөрөөдлийн гэмээр нэгэн хаусыг танилцуулья. Гурван давхар бүхий энэхүү тансаг байшинг 1901 онд босгосон, 7 унтлагын өрөөтэй энэ байшинг орчин үеийн болгож, янзалсан юм.

2250 дугаартай энэхүү хаус Алтан хотын хамгийн өндөр үнэтэй нь. Бүтэн зуун жилийн настай энэ байшин 28 сая долларын үнэ хүрдэг.

100 жилийн настай энэ хаусыг сав баглаа, боодлын магнат Жэймс Мэдисон гэгч хүний захиалгаар 1901 онд бариулсан.

Хаусны гаднах чимэглэлийг хийж дуусгахын тулд бүтэн хоёр жил зарцуулжээ.

Хаусыг барьж дууссаны дараагаар Дэлхийн II дайнд шархадсан цэргүүд амьдардаг байжээ. Энэ хаус 50 орчим жил нийтийн байр байсан юм.

Байшингийн гаднах чимэглэлийг сэргээж, харин дотор заслыг бүрэн шинэчилсэн.

Шинэ байшингийн гол өрөө буюу хооллох зориулалттай өрөөний цонхоор Сан Франциско хотыг тольдох боломжтой.

Тансаг гал тогоо.

Мастер зэрэглэлийн таван унтлагын өрөөтэй.

Дээд зэрэглэлийн ариун цэврийн өрөө.

Эмэгтэйчүүдийн хувцас солих өрөө.

Бас гэрийн эзэнд зориулсан хувцас солих өрөө.

Өргөн цэлгэр том цонхоор хотыг бүхэлд нь харах боломжтой.

Хоолны өрөө нь хар модон доторлогоотой.

Орчин үеийн загварлаг шаттай. Гэхдээ цахилгаан шат ч бий тул явган шатыг ашиглах шаардлага бараг үгүй.

Гэрийн доторх тавилгыг Италиас авчруулжээ.

Байшингийн арын хашаанд жижигхэн ногоон зүлэгтэй.

Түүнчлэн нэг дундаа нэг ариун цэврийн өрөөтэй залгаа унтлагын хоёр өрөө бий.

Хамгийн дээд давхарт амралтын өрөө таныг хүлээж байна.


Задгай дээвэр дээрээс их хотыг, алтан гүүртэй нь хамт харах боломжтой.