
Машины загвар буюу модель цуглуулагчид гурван жилийн өмнөөс үзэсгэлэн зохион байгуулж эхэлжээ. Энэ удаагийн үзэсгэлэн есдүгээр сарын 7-11-нд Энхтайваны гүүрний зүүн талд байрлах "Porsche Showroom" болох аж.
Жинхэнэ машиныг хэд дахин жижигрүүлсэн хувилбаруудыг 1960-аад оноос анх үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Харин монголчууд 1980-аад оны сүүлчээс машины жижиг загваруудыг сонирхож цуглуулах болсон байдаг. Үзэсгэлэнд 2010 оноос цуглуулсан таван цуглуулагчийн 300 гаруй загварыг дэлгэх юм. Үүнд 2015-2016 онд үйлдвэрлэсэн цоо шинэ моделиуд ч багтсан гэдгээрээ онцлог.
Төмөр хүлэгт дуртай хэн бүхнийг урьж буй үзэсгэлэн үнэ төлбөргүй болно.