
Хорвоогийн нэгэн сайхан өдөр гэрэл гэгээтэйгээр биднийг угтаж, хамт олны маань догдлон хүлээсэн мөч ирлээ. Тийм ээ, бидний хамтдаа бүтээсэн 20 жилийн түүх, Монголын сэтгүүлзүйн талбарт татуулсан зам тодрон харагдаж байна.
Монголын үндэсний өдөр тутмын сонин “Өнөөдөр”, Монголын анхны хувийн, чөлөөт телевиз “MN 25 дугаар суваг”, долоо хоногт хамгийн олон давтамжтай гардаг англи хэл дээрх сонин “The Ub post” гээд харъяалах салбарынхаа хамгийн хамгийн нь болсон хамт олон маань өнөөдөр 20 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. “Монгол ньюс” ХХК-ийн эд, эс болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэний эрэлч, ёс зүйн манаач байж чадсан, хойшид ч байх болно. Түүчээлсэн он жилүүдэд маань сэтгэж, сэдэж хамтдаа байсан уншигчдадаа баярлалаа.
“Монгол ньюс” ХХК-ний нийт сэтгүүлч, уран бүтээлчид, ажилтнууддаа 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
“Өнөөдөр” сонины Онлайн алба, www.unuudur.mn сайтын хамт олноос