
Пара туялзуур сэлмээр дэлхийн чансааг тэргүүлэгч Польшийн Адриан Кастро хүрэл медалийн төлөө нэг нутгийн сэлэмчин, паралимпын аварга Грзегорз Плутаг ялжээ. Кастро дөрвөн жилийн өмнө туялзуур сэлмийн бэлтгэлийн танхимд өрсөлдөгч Плутагийн охинтой танилцаж, тэр үеэс хайр сэтгэлийн холбоотой болжээ. Тэрбээр тулааны талаар “Плута бид хоёр байнга бэлтгэл хийдэг. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий шигшээд хоорондоо таарч, би ялж байлаа. Гэхдээ энэ тоглолтын өмнө ялагдсан нь миний хуримын зардлыг төлөхөөр тохиролцсон” гэж сонирхуулсан юм.
Кастро дөрвөн жилийн өмнө Лондоны паралимпэд амжилтгүй оролцож, арваннэгдүгээр байр эзэлж байв.
Харин түүнд хожигдсон ирээдүйн хадам эцэг нь "Би бүх төлбөрийг хийнэ тохироогүй. Тэр хүрэл медаль хүртсэн учир мөнгөн урамшуулал авах байх. Хуримаа хийхэд хангалттай мөнгө олчих болов уу" гэж ярьжээ.