
Ахлах сургуульд халуухан багш нар ажиллах нь дэмий зүйл бололтой. Ирээдүйн амьдралаа эрсдэлд оруулсан, тэдний жагсаалтыг сонирхуулья.
1.Сара Жонс

Америк хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн багт байсан Сара Жонс коллежоо багш мэргэжилтэй төгсөөд ахлах сургуульд багшлах болжээ. Энэ хугацаанд тэр 17 настай сурагчтай явалдсан тул дахин багшлах эрхээ хасуулсан юм. Сурагчтайгаа найзалсан тэр нөхрөөсөө салж, өдгөө Коди Ёрк хэмээх залуутай хамт амьдарч буй. Коди бол түүнийг асуудалд оруулсан шавь нь аж.
2.Брианн Алтик

Гурван жилийн өмнө Брианни 16 настай хөвүүнийг садар самуунд уруу татсан хэргээр саатуулагдаж байв. Энэ хэргийг нь шалгах явцад өөр хоёр ч сурагч багш, шавийн харилцаагаа хэтрүүлсэн талаар мэдээлж, дуулиан тарьжээ. Энэ эмэгтэйн хэрэг шүүхийн шатанд яваа төдийгүй 10 гаруй зүйл заалтаар насаараа торны цаана хоригдож магадгүй байгаа аж.
3.Хоп Жакоби

Хоп ахлах сургуулийн биеийн тамирын багш. Тэрбээр 14-17 настай хөвгүүдтэй дотно харилцсан хэргээр баривчлагдсан. Сургуулийн захиргаа энэ талаар нэгэн сурагчийнх нь гар утсанд хадгалсан садар зурагнуудаар нь сэжиглэж, түүнийг цагдаад барьж өгсөн байна.
4.Элизабет Скроггс

Элизабет 2010 онд сургуулийнхаа шилдэг багшаар тодорч байжээ. Харин одоо тэр 18 настай сурагчтайгаа эр эмийн харилцаатай байсан хэргээр шалгагдаж байгаа юм.
5.Дебра Лафав

Флорида мужийн ахлах сургуульд багшилдаг Дебра 14 настай шавьтайгаа амрагийн харилцаатай байсан нь илэрсэн. Азаар тэр хэзээ ч шоронд суугаагүй. Учир нь хохирогч-ийн ээж нь хүүгээ шархлуулахыг хүсээгүй юм. Өдгөө Лафав хүнтэй сууж, хоёр ихэр хүүхдийн ээж болсон байна.
6.Жессика Боннетт Акер

Алабама мужийн хуулиар 19-өөс доош насныхантай бэлгийн харилцаанд орохыг хориглодог. Харин энэ заалтыг Жессика хэмээх багш зөрчиж, хэсэгтээ л ярианы сэдэв болсон. Тэрбээр шоронд сууж, багшлах эрхээ хасуулжээ.
7.Кинслей Вентцки

Калифорниа мужийн Англи хэлний багш мэргэжилтэй Кинслей сургуулийнхаа нэр хүндтэй ажилтны нэг байв. Өнгөрсөн онд түүнийг 17 настай хоёр сурагчтайгаа унтсан хэргээр саатуулж, тав хүртэлх жилээр шоронд суух ял сонсож магадгүй болсон. Харин шүүхээс түүнд энэрэнгүй хандаж, багшлах эрхийг нь хасч, тэнсэн өгөөд салсан юм.
8.Карье МакКандлесс

Карье сургуулийнхаа аяллын үеэр 17 настай сурагчтай явалдсан гэнэ. Тэр хүүхдүүдэд архи өгч, өрөөндөө өөр нэгэн сурагч унтаж байх үеэр нь гялалзуулсан хэрэг мандуулжээ. Ингээд 45 хоног шоронд суусан юм.
9.Эппи Спрунг Давсон

Давсон цахим хуудсанд нэгэн сурагчтай дотно харилцдагаа ил болгосноор алдаршсан эмэгтэй. Тэрбээр 2012 онд сургуулийн нийтийн бүжгийн дараа 17 настай Матью Робинсон хэмээх хүүтэй машин дотроо асуудал тарьж байгаад ажлаа алдсан юм.