
Грэйгийн амьдралын 50 сүүдэр хэмээх томчуудын кино нэг хэсэгтээ л үзэгчдийг байлдан дагуулсан. Эротик хэсэг олонтой энэ киноны ээлжит анги болох “Fifty Shades Darker” киноны албан ёсны эхний трэйлерийг 24 цагийн дотор давхардсан тоогоор 114 сая удаа үзэж, Оддын дайн киноны трэйлерийн дээд амжилтыг хоёр саяар ахиулсан байна. Зөвхөн АНУ-д 39.4 сая хүн үзсэн баримт бий юм. Энэ киноны гол дүрд Дакота Жонсон, Жамье Дорнан нар хамтарсан. Киноны зураг авалтыг өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн бөгөөд Канадын Ванкувер, Францын Парис хотод зураг авалтыг гүйцэтгэжээ. Энэхүү кино 2017 оны хоёрдугаар сарын 10-наас үзэгчдийн хүртээл болно.