
"Дорноговь АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан А0102 Чойр-Сайншанд чиглэлийн зам болон тус аймгийн Айраг суманд цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, хөдөлгөөн нэвтрүүлэх боломжгүй болсон тул Аймгийн онцгой байдлын газраас авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байна.
Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, Хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчихыг авто тээврийн үндэсний төвөөс анхааруулсан байна.