
Үргэлж шинэ зүйл төлөвлөж хэрэгжүүлж байдгаараа алдартай япончууд хуурай замаар Европ руу холбогдох шинэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тэд Сиберийн галт тэргийн замыг уртасгаж, Токио хотоос Лондонд хүрэх төмөр замтай болох хүсэлтэй байгаа аж.
Япон болон ОХУ-ын хэвлэл мэдээллээр бол энэ талаар хоёр орны төр засгийн удирдлагууд нааштай хандаж байгаа гэж мэдэгдлээ. Токиогийн зүгээс Европ руу хуурай замаар холбогдох эртний хүсэл байгаа бол ОХУ-ын хувьд Сиберийн галт тэргийг шинэчилж, сүүлийн үеийн өндөр хурдтай галт тэрэг болох талаар нухацтай бодож байгаа гэнэ. Оросууд эхний ээлжинд Москвагаас Казань хүртэлх галт тэргээ шинэчлэх хүсэлтэй байгаа юм.

Энэ талаар хэлэлцээр хийхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх арванхоёрдугаар сард Японд албан айлчлал хийхээр төлөвлөж байгаа юм. Сонирхуулахад, хэрвээ хоёр талын төлөвлөгөө хэрэгжвэл зөвхөн Москвагаас Токио хүртэл 5772 милл зам туулах бөгөөд 167 цаг, 120 зогсоолтой байх юм.
Японы засгийн газраас энэ ажлын эхлэл болгож, энэ оны эхээр Хоккайда арлаас Токио хүртэлх шинэ төмөр зам ашиглалтад орсон. Энэ хүртэлх зорчих хүмүүс дөрвөн цаг зарцуулдаг гэнэ.