
Холливудын нэрт жүжигчин, зартай найруулагч Шон Пеннийг танихгүй хүн ховор биз ээ. Орос, Литва гаралтай еврей найруулагч Лео Пенн, Итали, Ирланд цустай жүжигчин Айлин Райан нарын хүү Шонн Пенн орлон тоглогчоос Оскарын шагналт жүжигчин болтлоо хөгжиж чадсан адтай эр. Энэ жил 56 настай тэрбээр цагтаа дуучин Мадонна, жүжигчин Робин Врайт нартай ханилж байв. Гэхдээ 2010 онд сүүлийн эхнэрээсээ салснаас хойш ганц бие яваа.
Тэгвэл нэрт жүжигчин саяхнаас 24 настай залуу жүжигчин Лейла Жоржтой уулзах болжээ. Лейла бол телевизийн цувралын нэрт жүжигчин Винсент Д'Онофриогийн охин юм.
Хөгшин эр, залуу бүсгүй хоёр гал халуун дурлалдаа шатаж буйг гэрэл зурагчид зүгээр өнгөрүүлсэнгүй. Хосууд Хавайн аралд амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж.

Сонирхуулахад, Лейлагийн эцэг жүжигчин Винсент Д'Онофрио 1961 онд төрсөн бөгөөд өнөө жил 55 настай. Түүнчлэн найз бүсгүйгийнхээ төрсөн эх Австрали, Итали цустай жүжигчин Грета Соаччитай нас чацуу ажээ. Тэр ч бүү хэл Шонн Пенний төрсөн охин Дайлан Пенн эцгийнхээ шинэ найз бүсгүйгээс нэг насаар эгч гэнэ.
