
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зїйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Хурц овогт Хатанбаатарын Бат-Ундралд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601000102 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шийдвэрлэсэн байна. Х.Бат-Ундрал нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны єдєр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Вива сити хорооллын орчмоос 1971 оны НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвец"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метафенамины агууламж бүхий 2.9 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхээс Х.Бат-Ундралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэжээ.