
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газарт, Орхон голын усанд 14 настай О гэдэг хүү энэ сарын 3-нд осолджээ. Энэ тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийнхөө 13.00 цагийн орчимд ирсэн гэнэ. Хүүг Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын нийт найман албан хаагч, ар гэрээс нь 15 хүн эрэн хайж буй аж. Өчигдрийн байдлаар хүүгийн осолдсон газраас 30 км-т эрлийн ажиллагааг зохион байгуулжээ.