
(Сэм Герранс. Английн зохиолч, орчуулагч. Тэрээр бас хэвлэл мэдээлэл, стратегийн цахилгаан холбоо, технологийн мэргэжлийн суурь мэдлэгтэй. Тэрээр, бодит учир шалтгааныг тайлбарлахыг зорьдог, реалполитик ба баримтад үндэслэн үнэнд дөхөх аргаар бичдэг.Quranite.com –ыг үндэслэн байгуулсан. Энэ хүний аналитик өгүүллийг орчуулан хүргэж байна. Орос гэсний оронд Монгол гэдэг үгээр орлуулаад уншихад болохоор фактууд, үйл явдлууд бий, эхэн хэсэгтээ.)
Өнгөрсөн зууны ихэнх хугацаанд АНУ нь Оростой шууд тулж чадахгүй байсан юм, учир нь хаалттай бөгөөд сүүлийнх нь Улаан байсан тул. Тэгтэл Оросын нөлөөний бүсэд халдахгүй гэсэн амлалт бүхий АНУ-тай тохирсон гэрээний дагуу Горбачев Өөрчлөн байгуулалтаа эхлүүлэв. ЗХУ-ыг задлав.
АНУ тэр гэрээний бүхий л заалтыг зөрчиж төд удалгүй Оросыг мөнхийн дайснаа мэт үзсэн билээ.
Ельциний үед Орос нь АНУ-ын дасгалжуулж өгч байгаа вассал улс нь болов. Эхлээд тэд амин газар нь болох Оросын Төв Банкийг үүсгэв- цоо шинээр дахин төрүүлэв. Рубль доллараар солигдов. Энэ нь улс орон валютын тусгаар тогтнолоо алдлаа гэсэн үг юм.
Натьан Ротшильдын хэлснээр: “Улсын мөнгө ба мөнгийг хянах эрхийг надад өгчих, тэгвэл хэн хууль зохиож байгаа нь надад ердөө ч хамаагүй”.
Харин АНУ–д хамаатай байлаа. Тэд хуулийг гардан бичиж эхэлсэн. Ельциний үед Орос улс USAID гэж шал хуурмаг нэрлэгдсэн газрынх нь гар дээрээс хуулийн бүхий л системийг гардаж авсан билээ. Ингээд Орос орон одоо ямар дүрмээр амьдрахыг АНУ-ын ашиг сонирхол чиглүүлж зааж өгсөн юм.
USAID-ын цахим хуудасанд: “ОХУ-ын Үндсэн Хуулийн төсөлд тусалсан USAID-ийн санхүүжүүлсэн Хууль, Дүрэм, 1-р хэсэг, ОХУ-ын Иргэний хууль ба ОХУ-ын татварын хууль." Цэвэр англи хэл дээр: ОХУ-ын Үндсэн хуулийг бичиж, Иргэний болон Татварын хуулийнх нь бүхэл үндэс суурийг АНУ-ын бодлогын гараар бичсэн юм.
Энэ уналтыг түр зөвшөөрөөд цаашилбал....
Дээрх ажиллагаагаар, банкируудын хүүхэлдэй Ельцин, улсын бүх баялгийг- макро-эдийн засагтай тэнцүү хэмжээний баялгийг “эдийн засгийн театрын” цөөхөн хүмүүсийн гарт "Хувьчлал" нэрээр атгуулсан билээ. Энэ нь, хүнээр бол - Таны гэрийн түлхүүрийг хэн нэгэнд өгч, тэд таныг гэрээс чинь хөөн гаргаад, харин та тэдэнд үүрд төлбөр төлж байхыг үүгээр зөвшөөрч, - ингэснээр амьдрах өртөг чинь тасралтгүй нэмэгдэхийн зэрэгцээ, таны мөнгөний үнэ цэнэ байнга унаж байх системийг үндэслүүлж өгөв. (Банк болон хуулиуд өөрчдөгдсөнөөр)
Ийм аргаар, ТББ-ууд гэж эвтэйхэн нэрлэгдсэн АНУ-ын гахайтай-уяагдсан төр нь эвдэрч, төрийн зарчмууд нь бүтэлгүйтэж, Харин гадаадын Зуучлагчдад улс орноор нь ашигийн-аялал хийх, ард түмнийг нь боолчлох, жинхэнэ баялгаар нь халаасаа дүүргэх боломжийг өгсөн юм.
Орос ОУ-ын банкны элитүүдийн өлмийд сөгдөж, маш дорд байдалд орсноор АНУ-ын эрх баригчид эцэст нь маш аз жаргалтай болсон билээ.
Путин.
Дараа нь Путин гарч ирэв.
Эхэндээ Жорж Буш Путины нүдийг хараад (Бушийн эхний сэтгэгдэл бүхий нийтлэл бий) ямар нэгэн үл мэдэгдэх хайранд умбасан. Гэвч PNAC тинк-танкийн тодорхойлж өгсөн АНУ-ын зэвсэгт хүчний амбицууд "хаа ч бай, зөвхөн доллараар газрын тосны худалдаа хийлгэх"-ийг хүсэх хэмжээний тэнэг байсан юм уу-эсвэл бусдыгаа бүгдийг нь хянадаг нэг картел эзэмшигчдийн болгоолтонд Төв банкны хяналт тийм ч хангалттай байгаагүйгээс -нөгөө сарнайнаас дэлбээнүүд нь унаж эхэлсэн юм. (Путин олигархиудаас улс үндэстнийхээ баялгийг буцаан авсныг та бүхэн мэднэ)
ЗХУ нуран унасан хэдий ч, элэгдэж хуучирсан дэд бүтцээс нь гадна Оросын зарим үндсэн индикаторууд бат бөх хэвээр үлдсэн байлаа. Орос орон бол төсөөлөхийн ч аргагүй байгалийн нөөцүүдтэй орон. Харьцангуй өндөр мэргэшсэн-ажиллах хүчинтэй, бас төмөр замын систем нь тэднийг бүрэн холбож өгдөг байв.
Харин одоо бол Орос хэрсүү, тэвчээртэй, учир битүүлэг, реалполитикт суралцсан, хэлэх хийх зүйрлэлүүдээ тулааны урлагаасаа олж авсан удирдагчтай болов.
Газрын тосны үнэ өсөхөд, Путины Орос- хэзээ ч байгаагүй дэндүү аажмаар - боломжийн улс орон шиг болж эхлэв.
Ингээд Орос өлмий дээрээ өндийн, бараг л хөл дээрээ тэнцвэртэй зогсож, энэ улс дахь АНУ-ын байр суурь тэр хэмжээгээр сулрав.
Зөөлөн ба Хатуу дайнууд.
Ном ёсоороо, Эрхчөлөөний шинэ Хэл яриа - АНУ-ын соёлын довтолгоонд Оросын үерийн далангууд хаалгаа цэлийтэл дэлгэжээ: Энэ нь өөрийнөө иргэдийг ч багтаан сонгосон ард түмнээ ёс суртахуунгүй болгодог-Энтертайнмент гэж нэрлэдэг- Холливуудын хийсэн "моносодны глютаметад(даслаг чихэр) дэвтээсэн ёс суртахууныг хордуулах хортой хүнс"- ний давалгаа юм.
Үүнтэй зэрэгцүүлэн, тоо томшгүй давгүй-сонсогддог, давгүй-санхүүжилттэй ТББ-ууд, Сангууд, Шашин, Культууд(шүтлэг), “Хүмүүнлэгийн” байгууллагууд соёлын байдлыг нь тодорхойлж өөрчлөхөөр Орост урсан орж ирсэн юм. Ийнхүү Зөөлөн Хүйтэн Дайн гэж нэрлэж болох дайнд тэд АНУ ялав.
Гэвч энэ Зөөлөн Хүйтэн Дайн нь Оросын шүхэр доорхи уламжлалт харилцаатай орнуудад тогтворгүй байдал бий болгох Хатуу Хүйтэн Дайнтай хавсарсан билээ.
Ингэхдээ, АНУ нь зөөлөн “зөвлөх”-үүдээ жижиг нэгжүүдийнхээ хамт тухайн орнууд уруу нүүлгэх ажиллагаагаа зэрэгцүүлэн түлхэж л байлаа.
Оросын өөртөө итгэлтэй байдал өсөж эхлэхэд, АНУ-ын Гүрж дэх оролцоо түүнийг дарахыг хичээсэн юм, учир нь Орос - шинээр гарч ирсэн тэр их пропагандаг няцаах хэрэгтэй болов.
Энэ нь хожим бас АНУ-ын оролдлогын эсрэг Крым дахь өөрийн эрх ашгаа тууштай хамгаалах үед, чөлөөт шударга сонгуулийн үр дүнгээр хүлээн зөвшөөрөгдсөн Крымын статусыг тойрсон пропагандатай адил юм. Эдгээр үйл явдлыг Барууны хэвлэлээр “булаан эзлэлт” болгон харуулж, - түүхэн шалтгаан, үнэн баримтыг гуйвуулан, нуун дарагдуулж байсан билээ.
Путин Сири улс уруу орж, АНУ-ын ISIS-тай яг үнэн хэрэгтээ яаж “тэмцэж” байсан үнэн дүрийг илчилсэн нь АНУ нь Оросоор доромжлуулсан мэт явдал болсон юм.
Энэ бүхий л цаг хугацаанд АНУ нь Оросыг зэвсэглэлийн системээрээ бүслэж, түүнийхээ зөвтгөлийг утгагүй хоосон үгээр хаацайлсаар байсан юм, жишээ нь “ядарсан Путин” онгоцон дотор маш чухал царайлсан сэтгүүлчийн нүүрэн дээр инээж байгаа зэргийг үзүүлнэ.
Аан, бас АНУ нь ОХУ-ын эсрэг ЭЗ-ийн хориг арга хэмжээ авсныг бүү март: Энэ хориг нь бүслэлтийн үеийн эдийн засгийн байдалтай яг адилхан байв. Энэ бол дайны арга хэмжээ шүү дээ.
Бид хөөрхий, тэгээд хүйтэн дайнаас халуун дайнд аажмаар шилжиж байгааг саяхан АНУ-ын Армийн Ерөнхий штабын генерал Марк Миллэйгийн уран илтгэлээрээ Оросыг ялахын тулд саваагаа хэрэглэхийг илэн далангүй хэлсэн гээ.
Гэвч энэ нь АНУ-ын байнга л хийж байдаг зүйл л дээ.
Энэ үеэр Барууны хэвлэл нь Оросууд зэр зэвсгээ хөдөлгөлөө, довтолж мэдэх газрууд руу дөхүүлэн нүүлгэлээ гэх мэтээр донгодно. Анхны гэрээ ёсоор АНУ эдгээр газруудад тулж очих ёсгүй байсныг огтхон ч ярихгүй ажээ.
Гажигтай гэж яг юу вэ?
ОХУ-ын Батлан Хамгаалахын Яам Америкийн улсынх нь эсрэг явуулж байгаа бодлогыг тайлбарлахдаа “шизопреник’ гэдэг үгийг давтан давтан хэрэглэдэг.
Харин миний бодлоор бол, сэтгэцийн гажигтай гэсэн үг нь тэдэнд илүү тохирно.
Сэтгэцийн гажигтай хүний характеруудын нэг жишээ гэхэд:Тэр чам руу дайрч давшилж байгаа хэрнээ өөрийгөө хохирогч гэж хээвнэг ярих болно.
Түүний довтолгооны эсрэг хийсэн таны ямарваа хөдөлгөөн бүрийг хашгиран дэвэргэх ба түрэмгийлэл, хорлон сүйтгэл гэж хаяглана. Ингээд тэр хэзээ ч – ямар ч нөхцөлд–үнэн бодит байдлыг огт хүлээн зөвшөөрөхгүй ба, аль аль нь хамтдаа ер ямар ч байдалд тулж очих нь ер хамаагүй.
Бид иймэрхүү сэтгэцийн гажигтай, өөртөө хайртай хүмүүстэй учирсан л байдаг: Хэдий та түүнийг дэмжсээр байсан ч, Тэд таныг амьдралын чинь туршид амь нас, эд зүйлс, эрүүл мэндэд чинь заналхийлсээр л байдаг.
Тэдний хамгийн хүчтэй зэвсэг нь - таны Итгэлт сайхан сэтгэл байдаг: Учир нь та ийм мэдрэлийн өвчтэй амьтан арай байхгүй байлгүй дээ гэж боддог, муу муухайд нь итгэж өгдөггүй хүний мөс гаргадаг. Гэвч тэр тэгэхгүй ээ. Ингээд та түүний аргагүй байдлаас нь гарч ирж байгаа явах зам нь л тэр гэж хүлээн зөвшөөрч эхэлдэг шүү дээ.
Яг л сэтгэцийн гажигтай хүн шиг АНУ өөрийгөө сайн санаатан шиг баталж харуулж, танд ч тэгж санагдана. Ингэхдээ голдуу, ардчиллыг түгээхийг хүсэж байгаагаа тунхаглана. Уул нь Ардчилал нь бүх л хүмүүст, бүхий л нөхцөл шаардлагыг нь хүлээн зөвшөөрч, бүгдэд уян хатан байх тухай ойлголт, харин АНУ-ын өгсөн ардчилал нь хэлснийхээ яг эсрэгээр бөгөөд бидэнд яг юу өгснийг бид сайн мэддэг.
Тэдний Ардчилал нь магадгүй олон улсын банкны элитүүдийн өмнө бүхнийг ядууруулж сөгдүүлсэн гэдэг үндэслэлээрээ тайлбарлагдах байх л даа.
Америкийн дайны машин.
Америк нь дайн өдөөсөн талаараа урт түүхтэй. Хамгийн сүүлд албан ёсоор зарласан нь бол 1941 оны Сувдан эргийн халдлага байх. Энэ нь уг улсыг өнөөдрийг хүртэл дэлхий даяар 20-30 сая хүний амийг авч одсон цэргийн ажиллагаа - зарлаагүй дайн хийх эхлэл нь байсан.
АНУ-ын ерөнхийлөгч Эйзенхауэр буухаасаа өмнөхөн 1961 онд цэрэг-аж үйлдвэрлэлийн байгууламжийн эсрэг онцлон дуугарсан байдаг. Тэр хэлэхдээ,
“Бид энэ засгийн газрын эрх баригч болохынхоо хувьд, зүй бус аргаар олсон орлогыг хүлээж авахын эсрэг байж, тэр нөлөөллөөс хамгаалалт хийх ёстой. Илрүүлсэн үгүй, аль нь ч бай цэргийн-аж үйлдвэрлэлийн сөнөөгч потенциал нь байсаар байна, маш шаргуу ч байна”
Гээд: “Зөвхөн тодорхой аюулын дохио ба мэдлэгтэй иргэд маань л бидний тайван амьдрал, түүнийхээ зорилгыг хамгаалахын тулд энэ аж их үйлдвэрлэлийн болон цэргийн техникийн зөв бүтцийг бүрдүүлэхийг шаардах ёстой,”
RT д хувь нэмрээ оруулдаг зохиолчийн хувьд намайг Кремлийн дуу хоолой гэж намайг доош татагчид гутаахыг оролдож л байдаг юм. Харин би тийм биш л дээ.
Би АНУ, ОХУ аль аль нь Төв банктай болсноос эхэлж, мөнгөн тэмдэгт нь Холбооны Нөөцийн системийн бодлогоор явах болсон цагаас эхэлж, энэ 2 орон 2-уулаа бие биенээ анхаарахаас илүү нийтлэг эрсдэлт зүйлтэй шүү гэдгийг мэддэг юм.
Би бас хүйтэн дайны үед АНУ-ын ЗХУ-ын эсрэг ашиглаж байсан уран илтгэлүүдийг сайн санадгаас гадна, тэд бас хоорондоо харилцаж байсан- АНУ-ын үр тарианы тээвэрлэлт, технологи, ЗХУ-ын усан флот дээр хадгалагдаж байсныг мэднэ.
Америкийн Британи эдийн засагч Антони С. Саттон ба Волл Стрийтийн банкнууд ЗХУ үүсэх эхэн үед нь итгэл үнэмшилтэйгээр санхүүжүүлж байсныг ч мэднэ.
Энэ бол Кремлийн дуу хоолой болоход минь хүнд л дээ.
Гэсэн хэдий ч хэн түрэмгийлэгч гэдгийг хэлэхэд ямар ч эргэлзээ байдаггүй билээ. Америк нь Орос руу байнга довтолж, сулруулж, олон арван жилийн турш холбоотнуудыг нь устгаж байсан юм, Энэ бол ердөө л зүгээр бодит баримтууд.
Дайны гол шалтгаан нь - одоогийн байдлаар тэдний Оростой тулж байгаа энэ удаагийн явдал нь ч тэдгээрийнх нь нэг л цувимал - Америкийн тавьсан зорилго нь жинхэнэ учир шалтгаантайгаа маш сул, эсвэл ямар ч холбоогүй ч байж болно– Харин зэвсэг хэрэглэж, хүмүүс үхэж, зовж шаналж байгаа нь хамгийн тодорхой Бодит юм.уулсан
Орчуулсан: Н.Навчаа
Эх сурвалж: https://www.rt.com/op-edge/362100-us-wars-against-russia/