
32 настай Бенжамин Тэйлор хэмээх эр найз бүсгүйгийнхээ 10 сартай охиныг зодож, хүчирхийлсний улмаас хохирогч гэмтлээ даалгүй өөд болсон аймшигт явдал АНУ-ын Баруун Виржина мужид болсон байна. Дөрвөн хүүхдийн эх Аманда Лей Адкинсийг үүрийн 5:00 цагийн үед сэрээд зочныхоо өрөөнд ороход охин нь цусандаа хутгалдчихсан байсан гэж цагдаад мэдүүлэг өгчээ. Эммалей Баррингер гэх энэ охин эмнэлэгт яаралтай хүргэгдсэн ч тархины гэмтлийн улмаас хоёр хоногийн дараа өөд болсон юм. Мужийн хуулиар аймшигт алуурчин насаараа хоригдох магадлал өндөр бий. Гэхдээ хүмүүс "Ийм алуурчинд шоронд насаа өнгөрөөх ёсгүй" гэж үзэж байгаа юм. Баруун Виржиниа мужид цаазаар авах ялыг 50 гаруй жил ашиглаагүй. Тэгвэл хэдэн мянган америкчууд түүнд цаазаар авах ял оноохыг Цагаан ордоноос шаардаж байна.



Хотын шүүхэд 30 хоногийн дотор 100 мянган хүний гарын үсэгтэй өргөдөл бичвэл хотын засаг захиргаанаас албан ёсоор хариу илгээх хууль бий. Одоогоор өргөдөлд өнгөрсөн долоо хоногийн байдлаар 32 мянган хүн гарын үсэг зуржээ. Тэд Цагаан ордон, конгрессийн гишүүдээс энэ хэргийн талаар үг дуугарч, санал бодлоо хэлэх ёстой гэж шаардаж буй.
Охиныг нас барахаас нь өмнө цахим хуудсаар түүнд сан байгуулж, 24 цагийн дотор 27 мянган ам.доллар цугларчээ.
Хохирогч охины ээж, алуурчин хоёр энэ зун танилцсан бөгөөд Аманда дөрвөн хүүхдийн хамт Мэриланд мужаас нүүж ирсэн бөгөөд хэн хэнийхээ гэр бүлийг сайн танихгүй аж.