
Холливудын алдарт жүжигчин Кену Рийвесийн тоглосон 47 ронин киног бүтээхийн тулд 175 сая, маркетингэд 50 сая "ногоон" зарцуулсан ч 2013 оны Зул сарын баяраар нээлтээ хийсэн тус кино дотоодод ердөө 38.6 сая долларын ашиг олжээ. Нээлтээ хийсэн эхний долоо хоногт орлогоороо Хоббит, Волл Стрийтийн чоно зэрэг киноны араас зургадугаарт бичигдсэн юм.
Энэ кино Японд их ашиг олно гэж найдаж байсан ч япончууд үнэн түүхээс хол зөрсөн кино хэмээн шүүмжилсэн юм. Эцэст нь гадны кино театраас 113 саяыг олж, нийт 151.7 сая долларын ашигтай ажилласан ч кино студийн хувьд хэдэн сая доллароо зүгээр салхинд хийсгэсэн харамсалтай явдал болсон билээ.
Мөн та "Mars Needs Moms" хүүхэлдэйн киноны талаар дуулсан уу? 2011 онд нээлтээ хийсэн энэ хүүхэлдэйн кино амжилтад хүрнэ гэж бүтээгчид нь бодож байсан ч харамсалтай нь нөхцөл байдал огт өөрөөр эргэжээ. Сет Грин, Дан Фоглер, Элисабет Харнойс, Минди Стэрлинг, Жон Кусак нарын алдартнууд тоглосон ч эхний долоо хоногтоо 6.8 сая, эцэст нь 39 сая долларын л ашиг олсон гэдэг. 150 сая долларын хөрөнгөөр боссон гэхэд үнэхээр хангалтгүй тоо шүү.