
АНУ-ын сонирхогчдын хөлбөмбөгийн "Вашингтон Скуар ФС" баг өнгөрсөн оны есдүгээр сард порно сайт RedTube-ийг ивээн тэтгэгчээр зарласан юм. Тэгвэл тус клуб энэ улирлаас шинэ өмсгөлөө танилцуулж, RedTube-ийн нэрийг өмсгөл дээрээ ашиглахаар болжээ.
.jpg)
RedTube хөлбөмбөгийн багтай хамтарч ажиллаж буй анхны порно сайт биш юм. Өмнө нь Pornhub хэмээх томчуудын сайт Английн нэгэн клубтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байсан ч лигийн зүгээс хүлээж аваагүй билээ.
Харин албан ёсны анхны ивээн тэтгэгч порно сайтаар RedTube тодорсон байна.
Вашингтоны сонирхогчдын клуб 2013 онд байгуулагдсан. АНУ-ын Зүүн хойд бүс нутгийн хөлбөмбөгийн лигт данстай юм.