Кызылд Буддын шашны сургууль нээжээ
Тус их сургууль нь Буддын шашны гүн ухаан, урлаг, түүхийн баялаг өвийг судлах дэлхий дахины төв болно гэж Тувагийн тэргүүн Владислав Ховалыг ТАСС агентлагт ярьжээ.
2025-10-28
Өсвөр насныханд кешью идэхийг зөвлөж байна
“Nutrition research” сэтгүүлд нийтэлсэн Бразилын судлаачдын шинэ нийтлэлд өгүүлснээр кешью самар тогтмол хэрэглэх нь таргалалттай өсвөр насныхны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэв. Ерөнхий боловсролын 142 сургуулийн, илүүдэл жинтэй сурагчдыг хамруулсан судалгааны гурван сарын үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Хүүхдүүдийг хоёр бүлэгт хуваагаад нэг хэсэгт нь өдөр бүр 30 грамм шарсан кешью самар идүүлж, хоол тэжээлийн зөвлөгөө байнга өгсөнбайна. Харин нөгөө бүлгийнхнийг зөвлөгөөний дагуу хооллосон ч самар огт өгөөгүй гэнэ.
2025-10-28
Чулуут сумын эмнэлэг сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийджээЫ
Архангай аймгийн Чулуут сумын Эрүүл мэндийн төвийн дулаан хангамжийг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сараас “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төслийг Азийн хөгжлийн банк, Япон Улсын Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд тус эмнэлгийн дулааны асуудлыг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн шийдсэнийг өчигдөр мэдээллээ.
2025-10-28
216 давхар байгууламжийг экологийн шагналд тодорхойлов
Дэлхийн байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг шийдлүүд олж, дэмжиж хөгжүүлэх зорилгоор 2020 онд Английн ханхүү Уильямын санаачилсан “Earthshot” шагналыг энэонд архитектурын байгууламжид олгохоор шийдвэрлэсэн нь анхны тохиолдол болжээ. Онцгой шагналын “эзэн” “Куэй квартер тауэр” (Quay quarter tower) нь Австралийн Сидней хотод байрладаг оффисын барилга бөгөөд 1976 онд ашиглалтад оруулжээ.
2025-10-28
Дэлхийн автомашины зах зээлийн “хөдөлгүүр” буюу цахилгаан машинууд
Хурд хүч, брэндийн нэр хүнд, чамин тансаг байдлаараа өрсөлддөг, үүгээрээ эчнээ танил автомашины зах зээлийн чиг хандлага сүүлийн жилүүдэд өдөр тутмын амьдралд тохиромжтой, арчилгаа, зардал багатай цахилгаан тээврийнхэрэгсэлрүүнэгэнт хэлбийжээ. Тэр байтугай Европ, БНХАУ, БНСУ, АНУ зэрэг “аварга” эдийн засагтай орны шинэ үеийн залуус уламжлалт бензин хөдөлгүүртэй автомашин сонгох нь нүдний гэм болсныг “The economist” сэтгүүлд бичсэн байна.
2025-10-28
Дотоод үнэт цаасыг арилжин найман тэрбум төгрөг төвлөрүүлнэ
Засгийн газрын богино болон дунд хугацаат дотоодын үнэт цаасны (ЗГДҮЦ) анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 29-нөөс эхлүүлэхийг МХБ-ээс мэдээллээ. Тодруулбал, богино буюу 52 долоо хоногийн хугацаатай, хямдралтай, нэг бүр нь 100 000 төгрөгийн ханштай, 40 000 ширхэг, нийт дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгох аж.
2025-10-28
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
Нийслэлийн нийтийн тээврийн газраас гурван чиглэлд шөнийн автобусыг үйлчилгээнд явуулж байна. Тодруулбал, Шөнийн автобус ажлын өдөр 22:15-01:15 цаг хүртэл, амралтын өдөр 23:00-01:50 цаг хүртэл иргэдэд үйлчилж байгаа аж.
2025-10-28
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь
Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт, арга зүйн үндэсний төвийг ШУТИС-д түшиглэн байгуулж байна. Төвийн засвар, үйлчилгээ, бусад бэлтгэл ажил хангагдаж дуусах шатандаа орсон тул ирэх арванхоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулна гэдгээалбаныхан хэллээ. Энэхүү төв нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны шим тэжээл, аюулгүй байдлыг хангуулах, үйлдвэрлэл, үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, чадвартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх суурь бааз нь болох аж.
2025-10-28
Ө.Дүүрэнбаяр чидаоба бөхийн ДАШТ-д үзүүрлэлээ
Монголын жүдочдоос Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр Гүрж улсын үндэсний спорт болох чидаоба бөхийн ДАШТ-д зодоглолоо. Тэрбээр эхний тойрогт Итали бөхийг хожиж, дараагийнхад Туркменистан, Латвийн бөхийг тус бүр хоёр оноогоор илүүрхсэн.
2025-10-28
Орон нутгийн замд ачааны машинууд мөргөлдөж, дөрвөн хүн амиа алджээ
Булган аймгийн Рашаант сумын нутагт гарсан зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн нас барлаа. Орон нутгаас Улаанбаатарыг зорьж мах борлуулахаар явж байсан ачааны автомашины жолооч нар замын нөхцөлд хурдаа тохируулаагүйгээс үү, гүйцэж түрүүлэхдээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үү мөргөлдсөн аж. Үүний улмаас хоёр машинд сууж явсан гурван хүн газар дээрээ, нэг нь эмнэлэгт хүргүүлэх замдаа амиа алджээ. Олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд “Хоёр гэр бүлийн эхнэр, нөхөр хүмүүс таалал төгсөж, тус бүрийн дөрөв буюу нийт найман хүүхэд өнчирч үлдлээ” хэмээн бичиж буй.
2025-10-28
М.Бямбацогт Азийн залуучуудын III наадмаас хүрэл медаль хүртэв
Бахрейн улсад болж буй Азийн залуучуудын III наадамд 45 улсын 4000 гаруй оролцогчтой хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорьсон манай тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлсээр. Муай тайн төрөлд эрэгтэйчүүдээс М.Бямбацогт дасгалжуулагч Э.Мөнхбаатар, Н.Идэрмөрөн нарын удирдлагад оролцон 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Монголын спортын түүхэнд анх удаа тивийн наадмын медальтан боллоо.
2025-10-28