Засгийн газрын богино болон дунд хугацаат дотоодын үнэт цаасны (ЗГДҮЦ) анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 29-нөөс эхлүүлэхийг МХБ-ээс мэдээллээ. Тодруулбал, богино буюу 52 долоо хоногийн хугацаатай, хямдралтай, нэг бүр нь 100 000 төгрөгийн ханштай, 40 000 ширхэг, нийт дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгох аж. Урт буюу гурван жилийн хугацаатай, купонтой, 100 000 төгрөгийн үнэтэй, 40 000 ширхэг хувьцааг ч мөн борлуулах юм. Ингэснээр олон нийтээс найман тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр тооцжээ. Иргэд, хөрөнгө оруулагчид хямдралтай болон купонтой үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг брокерын компаниар дамжуулан оролцох боломжтой.
С.Дулам