МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болно. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Удирдах зөвлөлийн бүлэг дээр асуудлаа хэлэлцэж шийдил гаргах ёстой. Үл ойлголгох, итгэлцэл үзэн ядалт болдог. Цаашлавал үзэн ядалт нь хөз хонзон болдог. Иймд бүгд дотроо асуудлаа шийдээсэй гэж хүсэж байна. Эхлээд 30, 38 болж хуваагдсан хоёр талыг эвлэрүүлж, шийдэж байж, дараагийн асуудлууд яригдана. Тэр болтол сайд нарын асуудал, УИХ-ын дарга, дэд даргын асуудал яригдахгүй байх. Намын их хурлаар намын дарга болсон нь Ерөнхий сайд болно. Ийм л зарчимтай. Түүнээс наан нь засаг төрөөр оролдоод байх шаардлагагүй. УИХ-д төсвийг хэлэлцэж байна. Мөн багш болон эмч нараа цалингаа нэмүүлэхээр гадаа хүйтэн жагсаж байна. Ахмадууд тэтгэвэрээ нэмүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Энэ мэт шийдэх олон асуудал байхад бид нар нам дотроо ингэж хагарч, сандал ширээгээ булаалцах шаардлагагүй ээ" гэсэн юм.