УБТЗ-ын дүрмийн санг өөрчилж, таван шинэ зүтгүүр өгчээ
Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар тус бүрд ногдох 83.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг доорх байдлаар бүрдүүлэхээр тохиролцсон. Эхнийх нь, Монголын тал “МОН-П1” болон“МОН-П2” зээлийн гэрээний шаардах эрхээ шилжүүлэх, нөгөө нь Оросын тал ОХУ-д үйлдвэрлэсэн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн таван ширхэг зүтгүүр нийлүүлэх гэсэн хоёр арга замыг тохиролцсон байдаг.
2024-09-13
Хотын дарга аа, иргэд зам засахыг бус, бордюр солихыг л эсэргүүцсэн
ЗДТГ-ын албан ёсны ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан “Зам засварын ажлыг зогсоохыг та дэмжиж байна уу” гэсэн санал асуулга эхлүүллээ. Энэ санал асуулга иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг илт хязгаарласан буюу “Тийм”, “Үгүй” гэх хоёрхон хариулттай байгаа нь харамсалтай. Уг нь Улаанбаатар хотын иргэдийн дийлэнх нь дээрх асуултад “Бордюр солих биш, зөвхөн замаа л засъя” гэж хариулах хүсэлтэй байна.
2024-09-12
Монголд 11 үүлдрийн адуу үржүүлдэг
Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрч буйтай холбоотойгоор малчид малын тоо толгойд бус, чанарт анхаарах болсон. Тэр ч утгаараа таван хошуу малынхаа үүлдэр, угсааг сайжруулах замаар мах, сүүний гарцыг нэмэгдүүлэхээс гадна бусад ашиг шимийг нь ч өсгөсөөр байгаа аж. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд 11 үүлдрийн адуу өсгөн, үржүүлж буй юм байна.
2024-09-09
“Романтик”, томоохон төслүүд хөрөнгө оруулалтаа өөрөө олоод ирэх нь
Хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зургаан хувийн хүүтэй орон сууцын хөнгөлөлттэй зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд олгох, хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц шинээр барьсан тохиолдолд 30 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор төсвийн төсөлд тусгажээ.
2024-09-03
“Сайн байна уу-Орос орон” хөтөлбөрийн оролцогчдоор сонин юу байна даа
Улаанбаатар дахь Русский дом ээлжит мэдээллээ өглөө. Энэ удаагийн мэдээлэл Монголын хүүхэд, залуус, төлөөлөгчид өнгөрсөн зуны турш орос орноор хөндлөн гулд явсан сонин хачнаа хуваалцсанаараа онцлог байлаа. Мэдээллийн эхэнд Валерия Кильпякова “Өнгөрсөн гурван сарын турш монгол залуус Москва, Самара, Красноярск, Санкт-Петрбург зэрэг ОХУ-ын хамгийн гоё хотуудаар аялж, танин мэдлээ. Бүр Умард туйл хүрсэн зочин бий. Тэд эдийн засгийн хөтөлбөр, боловсролын хөтөлбөр, аялал жуулчлалын хөтөлбөрт хамрагдаж 17 муж, хотоор аялсан. Гол нь ОХУ-ын аль хот руу явах байсан зочдоо эхлээд заавал алтан Москватай танилцуулсан. Москватай танилцуулах аяллаа уламжлал болгоно” хэмээн тодотгосон билээ.
2024-09-02
С.Гандэлгэр: Гэрийнхний таагүй харилцаанаас үүдэн хүүхэд эмтэрдэг, эвдэрдэг
Боловсролын тэргүүлэх зэрэгтэй багш С.Гандэлгэртэй ярилцлаа. Тэрбээр боловсролын байгууллагад 40 шахам жил ажиллаж, өнөөдөр ч олон сайхан шавь нар дундаа жаргаж яваа нэгэн. Өдгөө ES4 боловсролын төвд урилгаар багшилж, уламжлалт сэтгэлгээний онцлогийг орчин цагийн мэдрэмжтэй хослуулан сурагчдад эх хэл, монгол бичгийн хичээл зааж буй.
2024-08-29